ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный өнгөрсөн оны наймдугаар сард Герман Улс руу зорчихдоо онгоцонд уусан цайнаасаа хордсон. Тэрбээр уг хэрэгт тус улсын Ерөнхийлөгч Владимир Путиныг сэжиглэж буйгаа цахим сүлжээгээр дамжуулан илэрхийлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд Навальный эх орондоо эргэж ирэхэд түүнийг цагдаагийн байгууллагынхан нисэх онгоцны буудлаас баривчлан, ОХУ-ын нийслэл Москва хотод хорьж байсан юм.
Үүнтэй холбоотойгоор сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг дэмжигчид түүнийг суллахыг шаардаж, Орос орон даяар эсэргүүцлийн жагсаал өрнүүлж, цэрэг, цагдаагийн байгууллагынхантай хоёр ч удаа томоохон хэмжээний мөргөлдөөн үүсгэсэн. Тус жагсаалын хүрээнд нийт 5000 гаруй иргэнийг баривчилсан мэдээлэл бий.
Цаг үеийн нөхцөл байдал хүнд байх энэ үед Москвагийн шүүх Алексей Навальныйд холбогдох хэргийн шийтгэлийг дахин өөрчилж, түүнд оноосон 3.5 жилийн тэнсэн харгалзах ялыг хорих ял болгожээ. Тэрбээр 2014 онд төрсөн ах Олегтой хамтран 442 мянган ам.доллартой тэнцэх хэмжээний улсын мөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдсон. Тус хэрэгтэй холбоотойгоор 2019 онд Алексей Навальныйд 3.5 жилийн тэнсэн харгалзах ял оноосон бөгөөд тус ялыг өнөөдөр Москвагийн шүүхээс хорих ял болгон өөрчлөв. Навальныйн хорих ялаас гэрийн хорионд байсан өнгөрсөн 10 сарын хугацааг хасаж, 2.8 жилийн хорих ял болгосон байна.
ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный тус шийдвэрийн талаар “Та нар сая сая хүнийг хөдөлгөж болох ганцхан хүнийг баривчилж, буруу зүйл хийж байна” хэмээн шүүхийн тэнхимээс мэдээлсэн юм.

| Алексей Навальныйн 3.5 жилийн тэнсэн харгалзах ялыг өөрчилж, хорих ял болгожээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |