Мьянмар Улсын удирдагч Аун Сан Су Чи-г цэргийн хүчнийхэн хорьсон хэмээн мэдээлсний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Мьянмар Улсад эдийн засгийн хориг тавихаа анхааруулжээ. Мьянмар Улс ардчилсан нийгэмд шилжихэд буюу 10 жилийн өмнө АНУ хоригоо цуцалж байжээ.
Мьянмарын парламентын сонгуульд Аун Сан Су Чи-гийн намыг үнэмлэхүй ялалт байгуулсны дараа сонгуульд луйвар орсон хэмээн цэргийн хүчнийхэн удирдагчдыг баривчлаад байна. /Мьянмарт болсон баривчилгааны тухай эндээс уншаарай/
Ерөнхийлөгч Жо Байден “Ард түмний хүсэл, зорилго, итгэлцлийн үр дүнг арилгахын тулд хүч ашиглах ёсгүй. “Халдлагад өртөж байсан ч хамаагүй, АНУ ардчиллын төлөө тэмцэнэ” хэмээн мэдээлжээ.
Мөн НҮБ, Их Британи, Европын холбоо энэхүү төрийн эргэлтийг буруушааж байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерриш Аюулгүй байдлын зөвлөлийн шуурхай хурал зохион байгуулсан төдийгүй “Ардчиллын шинэчлэлд маш том цохилт боллоо” хэмээв. НҮБ-ын мэдээллээр дор хаяж 45 хүнийг баривчилсан бөгөөд тэднийг суллахыг шаарджээ.
Их Британи Улсын Ерөнхий сайд Борис Жонсон “Төрийн эргэлт хийж, Аун Сан Су Чи-г хууль бусаар шоронд хорьсон” гэж мэдээлжээ. Европын Холбоо ч мөн үүнтэй адил байр суурь баримталж, тэднийг буруушаав. БНХАУ өмнө нь Мьянмар Улсын дотоод хэрэгт оролцохгүй байхыг уриалж байсан бол энэ удаад дотоод зөрчилдөөнөө арилгахыг уриалжээ. Гэвч Камбож, Тайланд тэргүүтэй зарим улс үүнийг “Улсын дотоод хэрэг” гэж харж байна.
Цэргүүд гудамжинд эргүүлд гарч, шөнийн цагаар хөл хорио тогтоож, нэг жилийн хугацаатай онцгой байдал зарлав. Хатагтай Аун Сан Су Чи “Дэмжигчдэдээ энэхүү төрийн эргэлтийг хүлээн зөвшөөрч болохгүй. Цэргийнхний үйл хөдлөл, Мьянмар Улсыг дарангуйллын захиргаанд шилжүүлж магадгүй” гэв. Цэргийнхэн төрд халаа, сэлгээ хийнэ гэдгээ мэдэгдээд байна.
Мьянмарын төв Янгон гудамжинд хүмүүс “Ардчиллын төлөө тэмцэлд бид ялагдлаа” хэмээжээ. Нэрээ нууцлахыг хүссэн 25 настай иргэн “Нэг л өглөө сэрэхэд дэлхий орвонгоороо эргэсэн мэт мэдрэмж анхных биш. Гэвч бид цааш хөгжиж байна гэж бодсон. Энэ мэдрэмжийг ахин мэдэрнэ гэж бодож байсангүй” гэв.
| Аун Сан Су Чи-г хорьсон явдлыг АНУ буруушааж, Мьянмар Улсад хориг тавина |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |