Олон арван мянган хүн Навальныйг суллахыг шаардаж, хоёр дахь долоо хоногтоо жагсаж, 5000 гаруй хүнийг баривчилжээ.
Цагдаа нар метро болон Москва хотын төв хэсгийг хаасан бөгөөд ийм явдал өмнө нь хэзээ ч болж байгаагүй аж. Өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдөр хуульч, блоггер Алексей Навальныйг суллахыг шаардаж, ОХУ-ын өнцөг булан бүрд жагсаал болсон төдийгүй уг жагсаалын үеэр 3000 гаруй хүнийг баривчилсан юм. /ОХУ-д өрнөсөн өмнөх жагсаалын тухай мэдээллийг эндээс уншина уу/
ОХУ-ын эрх баригчид “Навальныйг залилангийн хэргээр шалгаж байгаа тул өөрийн мэдээллээ тогтмол явуулах ёстой байсан” гэсэн үндэслэлээр хорьсон хэмээсэн байна. Барууны орнууд Навальныйг суллахыг уриалсан ч олон жилийн хорих ял онооно хэмээн мэдэгдээд буй аж.
Харин Алексей Навальный “Намайг хорьсон нь хууль бус” хэмээсэн бөгөөд олон мянган хүн түүнийг хороор хордуулж, эмчлэгдээд эх орондоо ирэхэд баривчилсанд бухимдлаа илэрхийлж, түүний эрхийн төлөө жагсаж байна.
Жагсаал эхэлснээс гурван цагийн дараа эсэргүүцэгчид Навальныйгийн хоригдож буй Матросская Тишина хорих шоронг зүглэжээ. Эрх баригчид “Москва хотод 2000 гаруй хүн цугласан” гэж хэлж байгаа ч бие даасан хэвлэлүүд Москва хотод 1500 гаруй хүн, Санктпетербург хотод 1100 гаруй хүн, нийт 5000 гаруй хүнийг баривчилсан гэв. Харин орон нутгийн хараат бус хэвлэлүүд оролцогчдын тоо өмнөх жагсаалаас хавьгүй илүү байсан хэмээн мэдээлээд байна. Цагдаа нар жагсаалыг тараахын тулд хүчирхийлэл үйлдсэн бөгөөд иргэдийг зодож, нулимс асгаруулагч хий, цахилгаан бороохой ашиглаж буй бичлэгүүд цацагдаад байна.
“Би өнгөрсөн долоо хоногт энд байсан. Одоо ч энд байна. Навальный болон бусад хүн эрх чөлөөтэй болох хүртэл өдөр бүр энд байх болно. Энэ миний үүрэг” хэмээн жагсаалд оролцсон 34 настай Игорь ярьжээ.



| ОХУ-д Навальныйг дэмжигчид ахин жагсаж, 5000 гаруй хүнийг баривчилжээ |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |