Дэлхийн эдийн засаг, геополитикийн асуудал хурцадмал байгаа энэ үед Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу “АПЕК”-ын 30 дахь дээд хэмжээний уулзалт өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Сан-Франциско хотод болж өндөрлөлөө. Сан-Францискод болсон албан бус хуралд БНХАУ-ын дарга Ши Жиньпин өөрийн биеэр оролцож, бусад гишүүн орны төрийн тэргүүнтэй, тэр дундаа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай цаг үеийн асуудал, хориг арга хэмжээний асуудлаар нүүр тулсан нь дэлхийн анхаарлыг татаж байна. Тэгвэл “АПЕК”-ын энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын сонин хачин болон форумаар тус хамтын ажиллагааны байгууллагын гишүүн хөгжингүй орнууд юу амласан талаар тоймлон хүргэе.

30 жилийн түүхтэй Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага 21 гишүүн оронтой. Сан-Франциско хотод болсон энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг албан бус хэмээн тодорхойлоод байсан ч гишүүн орнуудын төрийн тэргүүн “ирц” алдалгүй оролцож, олон улсын эдийн засаг, геополитикийн нөхцөл байдал хурцадмал байгаа энэ үед нэгнийхээ гарц гаргалгаа, шийдвэрийг ажаад нутаг буцацгааж байна. “АПЕК”-ын дээд хэмжээний уулзалтын онцлох агшнуудын нэг нь тус хамтын ажиллагааны байгууллага өнгөрсөн 30 жилийн үр дүнгээ тодорхойлов. Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага сүүлийн 30 жилийн хугацаанд бүс нутгийн өрсөлдөх чадварыг хэд дахин нэмж чадсан байх бөгөөд “Урт хугацааны тогтвортой өсөлтөө хадгалсан” гэх эерэг дүн гарсан байх аж. Түүнчлэн “АПЕК”-ын гишүүн орнуудад нэг хүнд ногдох орлого өнгөрсөн хугацаанд дөрөв дахин өсөж, тус хамтын ажиллагааны байгууллага дангаараа дэлхийн худалдааны бараг тал хувийг эзлээд байгаа юм байна. Үүнд, тарифын дундаж түвшин 17 хувиас таван хувь болтлоо буурч, дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр нь 70 хувьд хүрсэн буюу дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөшүүрэг болсон гэж тэмдэглэжээ. “АПЕК”-ын дээд хэмжээний уулзалтаар гишүүн орнууд үр дүнгээ тайлагнаж, хянахаас гадна энэ удаагийн уулзалтын хүрээнд “Сан-Францискогийн тунхаглал” баталсан бөгөөд дэлхий хувьсан өөрчлөгдөж байгаагаас үл шалтгаалан бүс нутаг, гишүүн орнуудын хөгжилд анхаарах тухай амлалт өгчээ.

Олон улсын хэвлэлүүд “АПЕК”-ын албан бус дээд хэмжээний уулзалтаас гарах шийдвэрийн талаар бус АНУ, БНХАУ-ын Ерөнхийлөгч нарын уулзалтад ач холбогдол өгч байв. Тэгвэл хамтын ажиллагааны байгууллагын 30 дахь дээд хэмжээний хурал эхлэхээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзсан бөгөөд хоёр орны хоорондын үл ойлголцсон асуудлуудад гарц, гаргалгаа хайсан уулзалт болсон гэнэ.
Тухайлбал, Жо Байден, Ши Жиньпин хоёр нүүр тулсан уулзалтаараа ОХУ, Украин, Израил, Палестины дайн, АНУ-БНХАУ-ын худалдаа, эдийн засаг, хүний эрхийн асуудал, Тайванийн хоолой, Өмнөд Хятадын тэнгис дэх хурцадмал байдал зэрэг олон асуудлыг хөндөж, санал солилцсон байна. Мөн зарим хэвлэлийн мэдээлж буйгаар АНУ-ын албаныхан тус албан бус хурлын дээд хэмжээний уулзалт гэхээсээ илүүтэй АНУ, БНХАУ-ын төрийн тэргүүний уулзалт болгохыг зорьж байсан бөгөөд уулзалт ч үр дүнгээ өгч, сүүлийн хэдэн сарын турш хурцадмал түвшинд хүрээд байсан хоёр орон зөвшилцөлд хүрч, тодорхой зарчмын тохиролцоонд хүрсэн гэнэ. Дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин “АПЕК”-ын удирдагчид тогтмол уулзалт хийх болсноос хойш дэлхийн нээлттэй байдал, хөгжил, бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтыг либералчлах, эдийн засгийн техникийн хөгжил, материалын урсгалыг үр дүнтэй ахиулж, дэлхийн анхаарлыг татсан Ази, Номхон далайн гайхамшгийг бүтээсэн” хэмээн илтгэл тавьсан бөгөөд Бээжин “АПЕК”-т нааштай хандаж буйгаа илэрхийлсэн. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Ази, Номхон далайн бүс нутаг АНУ-ын эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг. Энэ хамтын ажиллагааг Вашингтон цаашид үргэлжлүүлж, бэхжүүлэхэд бүрэн нээлттэй. АНУ-ын экспортын 60 орчим хувь нь “АПЕК”-ын орнуудад ногдож байгаа бөгөөд бүс нутагт манай эдийн засаг ч чухал гэсэн үг. Тиймээс “АПЕК”-ын хамтын ажиллагааг ирээдүйд бэхжүүлж, улам идэвхтэй болгоход анхаарах ёстой” хэмээсэн байна.

“АПЕК” дээд хэмжээний уулзалтаар болсон АНУ, БНХАУ-ын Ерөнхийлөгч нарын хоёр талт уулзалт амжилттай болж, аман байдлаар зарчмын тохиролцоонд хүрсэн нь хоёр оронд ашигтай. Харин тус дээд хэмжээний уулзалттай зэрэгцэн Сан-Франциско хотод эсэргүүцлийн жагсаал эхэлсэн ч хууль, хүчний байгууллагаар нэн даруй дарж аваад байгаа юм байна.
| ТОЙМ: ХӨГЖИНГҮЙ ОРНУУДЫН АМЛАЛТ БУЮУ “АПЕК”-ЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТААС ОНЦЛОХ АСУУДЛУУД |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |