Дэлхий даяар үүсээд байгаа геополитикийн нөхцөл байдал улам хурц болж байна. Хэсэг хугацаанд намжаад байсан ОХУ, Украины асуудал дахин олон улсын анхаарлын төвд орлоо. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн дайчилгаа зарласнаас хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин цэргийн эрх мэдэлгүй болсон гэх мэдээлэл сүүлийн хэдэн өдөр олны анхаарлыг татаж байна. Уншигч та бүхэнд хоёр хөрш оронд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тоймлон хүргэе.
БНХАУ тунхагласны баяр аравдугаар сарын 1-нд болно. Тэгвэл улсаа тунхагласан баяраас өмнө нэр бүхий албан тушаалтнууд төрийн эргэлт хийж, одоогийн БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг унагахаар төлөвлөж байгаа талаар "The Diplomat" сайт онцолжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ши Жиньпинийг гэрийн хорионд орсон тухай мэдээлэл олон улсын зарим хэвлэлээр түгэв. Уг мэдээллийг аль нэг газраас баталгаажуулаагүй байсан ч БНХАУ-ын Ши Жиньпиний зөвлөхөөр ажиллаж байсан гэх эх сурвалж хэвлэлтэй холбогдож, түүнийг цэргийн эрх мэдэлгүй болж, гэрийн хорионд орсон талаар мэдээлсэн байдаг. Ингэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины цэргийн дайчилгаа зарласан мэдэгдэлтэй холбоотойгоор БНХАУ-ын даргын нөлөө гэнэт унасан. Түүнийг нийслэл Бээжин хойтоос зайдуу гэрийн хорионд байлгаж байгаа гэх.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн дайчилгаа зарласантай зэрэгцэн БНХАУ-ын зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүдийг бэлэн байдал шилжүүлсэн тухай мэдээлэл бий. Харин бэлэн байдал шилжүүлсэн цэргийн хүч нь ОХУ-д туслах бус, БНХАУ дотроо төрийн эргэлтэд ашиглаж болохуйц байгаа ч гэж гаднын зарим сэтгүүлч, тоймч онцолж байна.
БНХАУ-ын төрийн эргэлт улам ойртож, олон тооны цэргийн хүч Бээжин хот руу дөхөж байгаа тухай Ши Жиньпиний зөвлөхөөр ажиллаж байсан эх сурвалж мэдэгдсэн. Гэтэл уг мэдээллийг ОХУ-ын "Риа Новости" мэдээллийн агентлаг "Ор үндэслэлгүй" хэмээн үгүйсгэсэн байна.

-БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНААС ОЛОН УЛСЫН ХЭВЛЭЛҮҮДЭД ТАЙЛБАР ӨГӨХӨӨС ТАТГАЛЗСАН БАЙНА-
Самарканд хотод болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаас хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг унагах тухай мэдээлэл хэд хэд гарсан ч тухай бүрд нь хаалт тавьж байгаа гэнэ. Тэгвэл Ши даргатай холбоотой Энэтхэг, Сингапур зэрэг 10 гаруй орны мэдээллийг нийлүүлэн шинжилж үзвэл Ши Жиньпинийг буулгаж, Хятадын ардын чөлөөлөх армийн генерал Ли Цяоминг даргаар томилох тухай батлагдаагүй мэдээлэл байх аж.
Дээрх асуудлаар олон орны хэвлэлүүд БНХАУ-ын Гадаад хэргийн яамтай холбогдож байгаа ч бүгдэд нь тайлбар өгөхөөс татгалзсан хариу өгчээ. Одоогоор БНХАУ-ын дарга Ши Жиньпиний оронд улс удирдана гэж яригдаад байгаа Хятадын ардын чөлөөлөх армийн генерал Ли Цяомин нь тус улсын хамгийн өндөр албан тушаалтнуудын нэг бөгөөд уг албаа 2017 оноос хойш хашиж байгаа аж.

ОХУ-аас Украинд хэд хэдэн тактикийн цөмийн бөмбөг хэрэглэж болзошгүй тухай олон улсын шинжээчид анхааруулаад байгаа. Тухайлбал, одоогоор яригдаж байгаа тактикийн цөмийн зэвсэг нь 3-100 хүртэлх килотонн тэсрэх хүчтэй байдаг гэх. Стратегийн цөмийн зэвсэгтэй харьцуулахад тактикийн бөмбөг нь тулааны талбарт хязгаарлагдмал нөлөө үзүүлнэ.
Гэсэн ч цөмийн зэвсэг учир үлдээх хор, уршиг нь их байхыг анхааруулж байна. Жишээлбэл, 1945 онд АНУ-аас Хирошимад хаясан атомын бөмбөгийн сүйрлийн хүч нь 15 килотонн буюу тактикийн цөмийн бөмбөгтэй ойролцоо, түүнээс бага байсан гэж хэлж болох аж.

ОХУ-аас Украинд тактикийн цөмийн зэвсэг ашиглах зорилго нь тус улсыг барууны дэмжлэгээс салгах явдал. Вашингтон дахь Стратегийн болон олон улсын судалгааны төвөөс "ОХУ цөмийн зэвсэг хэрэглэх болбол фронтын шугамд ашиглахгүй" тухай мэдэгджээ. Харин үүний оронд фронтоос хойших Украины цэргийн бааз аль эсвэл цөмийн зэвсгээ агаарт дэлбэлж, хүчтэй мессеж өгч болзошгүй гэнэ.

| ХӨРШ: БНХАУ төрийн эргэлт хийж, ОХУ Украинд цөмийн зэвсэг ашиглана гэв |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |