Холбооны мөрдөх товчооноос Флорида дахь гэрт нь нэгжлэг хийснээс хойш анх удаа олон нийтэд мэдэгдэл хийсэн АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп одоогийн Ерөнхийлөгч Жо Байденыг “Улсын дайсан” хэмээн зарлав.
Трамп өчигдөр Пенсильвани мужийн Вилкс-Барре хотод дэмжигчидтэйгээ уулзаж, үг хэлсэн. Энэ үеэрээ “Америкийн түүхэн дэх аль захиргаа эрх мэдлээ ингэж урвуулан ашиглаж байгаагүй. Холбооны мөрдөх товчоо эсрэг зогсож байна” гэжээ.

Өдгөө 76 настай Дональд Трамп өнгөрсөн сард Холбооны мөрдөх товчооний үйл ажиллагааг шүүмжилсэн хоёр цаг орчмын илтгэл тавьсан. Эх сурвалжууд Холбооны мөрдөх товчоо Трампын гэрт нэгжлэж хийж, нууцын зэрэглэлтэй маш олон хоосон хавтас, оффисоос нь нууц баримт олсон гэж мэдээлж байна. Тэгвэл одоо Дональд Трамп АНУ-ын Хууль зүйн яамыг шүүхэд өгч, “дайн” зарлаж байгаа гэнэ.

Ерөнхийлөгч Жо Байден ч өөрийн албан ёсны мэдэгдэлдээ “Трамп ардчилал гэж мэдэхгүй. Тэр сэтгэцийн асуудалтай нэгэн” гэж хэлж байлаа. Тэгвэл саяхан нэгэн агентлагийн судалснаар Дональд Трамп сонгогдохоос өмнө дэлхийн 150 орчим ардчилсан орон байсан бол түүнийг төрийн тэргүүнээс буухад 110 болтлоо буурсан гэнэ.
Харин Трампын зүгээс Холбооны мөрдөх товчоо төдийгүй хэвлэлийнхэн ч Жо Байденд ажиллаж, өөрийнх нь эсрэг босож байгаа гэж мэдэгдээд байна. Дональд Трамп өнгөрсөн тавдугаар сард нэгэн сэтгүүлчийн асуултад "Жо Байден бол гэмт хэрэгтэн бөгөөд тэр гэмт хэрэгтэн болоод удаж байна. Чи ч гэсэн гэмт хэрэгтэн, хэвлэл мэдээллийнхэн ч бас үүнийг нуун дарагдуулсан гэмт хэрэгтэн" гэсэн юм.
Мөн экс Ерөнхийлөгч Дональд Трамп долдугаар сард Вашингтонд тавьсан илтгэлдээ АНУ энэ хэвээр үргэлжилбэл ЗХУ шиг задарч болзошгүй анхааруулж байв.

Ирэх арваннэгдүгээр сард АНУ-ын Конгрессын сонгууль болно. Харин үүний дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд Жо Байден дахин хүч үзэх гэнэ. Ингэхдээ 2024 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамптай дахин өрсөлдөх нөхцөл байдал үүсэж магадгүйг тэрбээр тодотгожээ. Хэдий тийм боловч АНУ-ын Ардчилсан намыг дэмжигчдийн дийлэнх нь Жо Байденаас өөр улс төрчийг нэр дэвшээсэй гэж хүсэж байгааг санал хураалтууд харуулж байна.
Жо Байден гадаад бодлого, эдийн засагт гаргасан амжилтдаа сэтгэл хангалуун байгаа бөгөөд энэ утгаараа дахин нэр дэвшихээр бэлтгэж байгаа гэж эх сурвалжууд мэдээлжээ.

| БАЙДЕН, ТРАМП ХОЁР “ДАЙН” ЗАРЛАВ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |