
“Russian Energy Week” зөвлөгөөний эхлэлд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шатдаг хийн экспортын талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “ОХУ Европын холбооны орнуудад нийлүүлэхээр гэрээ байгуулсан шатдаг хийгээ бүрэн өгөх болно. Манай улс шатдаг хийг геополитикийн шинэ зэвсэг болгож ашиглахгүй. Харин Европын нэмэлт эрчим хүч хэрэгтэй орнуудад тусламж үзүүлэхэд ашиглана” гэсэн байна.

2016 онд “Хойд урсгал II” хэмээн нэрлэгдсэн ОХУ-аас Герман хүртэл хий дамжуулах хоолойн барилгын ажил эхэлсэн. Гэвч анх төлөвлөсөн ёсоор бололгүй, ердөө хоёр жилийн дараа зогссон уг төсөлд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг оролцож, гацаанд оруулсан тухай маргаан үргэлжилж байгаа. Тэгвэл энэ талаар тэрбээр “Хойд урсгал II” төслийг намайг гацаасан гэж шүүмжилж байгаа нь үнэхээр утгагүй зүйл” хэмээн няцааж, тус төслийг “Цэвэр арилжааных байсан” гэж онцолжээ.

Түүнчлэн, аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 12-ны хооронд Шотланд Улсын Глазго хотод НҮБ-ын цаг уурын хэлэлцүүлэгт Владимир Путин биечлэн оролцож чадахгүй байж магадгүй гэнэ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Шотландад дэгдэж буй цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж уг айлчлалд оролцохгүй байх гэнэ.
_04.jpg)
Харин БНХАУ болон Тайванийн дунд үүсээд байгаа нөхцөл байдлаар талаар Путин “БНХАУ үндэсний зорилгодоо хүрэхийн тулд хүч хэрэглэх шаардлагагүй” хэмээсэн юм. Тэрбээр байр сууриа илэрхийлэх үеэрээ БНХАУ-ыг үнэхээр найдвартай түнш, холбоотон гэж тодорхойлж, “Хятадад хүч хэрэглэх шаардлага байхгүй” гэв.

Газрын тосны талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Эрчим хүчний хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр газрын тосны үнэ 100 ам.долларт хүрч, түүнээс илүү гарах боломжтой” талаар үзэл бодлоо илэрхийлжээ.

Харин тус зөвлөгөөний хамгийн чухал үе буюу АНУ, ОХУ-ын дунд үүсэж байгаа зөрчилдөөний талаар “АНУ, ОХУ-ын дундах дипломат харилцаа аажмаар сайжрах болно гэж найдаж байна” хэмээсэн юм.
.png)
Эх сурвалж: CNBC
| ВЛАДИМИР ПУТИН: Манай улс шатдаг хийг геополитикийн шинэ зэвсэг болгож ашиглахгүй |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |