Экологийн цагдаагийн албанаас энэ оны дөрөвдүгээр сарын 7-10-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр ажиллалаа. Тус албанаас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэрт 2020 онд гурав, энэ онд нэг удаа хяналт шалгалтаар ажиллажээ. Нөхөн сэргээлтийн гэрээ байгуулсан боловч хууль бусаар ашигт малтмал олборлож байсан гурван аж ахуйн нэгж, дөрвөн нөхөрлөл, 29 иргэнийг шалгаж үйл ажиллагаандаа ашиглаж байсан экскаватор 24, ачааны автомашин 17, ковш дөрвөн, алт угаах төхөөрөмж 18 лацдаж шалгалтын ажиллагааг явуулж байсан юм.
Энэ удаагийн хяналт шалгалтыг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 17 дугаар тогтоолын гурав, 2019 оны 355 дугаар тогтоолын 1.4 дэх заалтын хэрэгжилтийг хангах зорилготой зохион байгуулахад гэмт хэргийн шинжтэй долоо, зөрчлийн шинжтэй гурав үйлдлийг илрүүлжээ. Мөн тус сумын Ялбаг гэх газарт хууль бусаар байршуулсан экскаватор 20, ковш долоо, ачааны машин дөрөв, алт угаах 12 төхөөрөмж байсныг хураан авчээ. Түүнчлэн Харганат гэх газарт экскаватор ес, ковш зургаа, алт угаах төхөөрөмж хоёр, Өлөнт гэх газарт экскаватор долоо, ковш гурав, Хорийн даваа гэх газарт экскаватор 10, алт угаах төхөөрөмж хоёр нийт 82 техник хэрэгслийг ууланд нуусан болон нутгийн иргэдийн гадна байрлуулсан байсныг бүртгэлжүүлж, таван хэсэг газарт нэгтгэн байрлуулж, 77 техник хэрэгслийн эзэмшигчийг тогтоож, тус аймаг дахь цагдаагийн газрын дарга, сумын удирдлагад уулнаас татан буулгах, дахин хууль бусаар ашигт малтмал олборлуулахгүй байх арга хэмжээг авч, хуулийн дагуу шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба
| Ерөө суманд ашигт малтмал хууль бусаар олборлох гэж байсан этгээдийг илрүүлжээ |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |