Өмгөөлөгч агсан Г.Батбаярын амиа алдсан хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө. Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр “Гэрээсээ гараад сураггүй болсон Б-г эрэн хайх ажиллагааны хүрээнд эрэн сурвалжилж, “Богд хаан” амралтын газрын автомашины зогсоолоос цогцсыг нь олсон. Тодруулбал, Б нь автомашиныхаа арын суудал дээр нас барсан байдалтай олдсон. Хэргийн газрыг хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрэл зураг, дуу дүрсээр баримтжуулж авсан. Үзлэгийг цагдаагийн байгууллагын мэргэжшсэн алба хаагчид, Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуроруудын хамт хийсэн. Хэргийн газраас олдсон хохирогчийн нэр дээр бүртгэгдсэн галт зэвсэг, галт зэвсгийн сум, хонгио, гар утас, бусад эд мөрийн баримтыг бэхжүүлэн авч, шинжээч томилон Шүүхийн шинжилгээний ерөнхий газар хүргүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд амь хохирогч Б нь галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, өөрийн нэр дээр галт зэвсэг худалдан авсан болох нь тогтоогдсон. Амь хохирогчийн цогцсыг мэргэшсэн шинжээчид буюу эрх бүхий албан хаагчдын бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа. Тус үйл явцыг мөн дүрс, бичлэгээр баталгаажуулсан. Хэрэгт амь хохирогчийн төрсөн дүү Н-ийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. Хохирогч Н болон өмгөөлөгч Ц-г байлцуулан Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1.1, 8.1.2, 8.1.3, 25.1-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон мэдүүлэг авч, амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоох шинжээч томилсон тогтоолыг танилцуулсан. Тогтоолыг танилцуулахад талийгаачийн дүү болон өмгөөлөгч нь ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй. Хэрэгт гэрчээс мэдүүлэг авах, амь хохирогч Б-ын маршуртыг тогтоох, хяналтын камеруудын бичлэгийг хураан авах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг прокурорын байгууллагын хяналтад явуулж байгаа. Хэргийн газраас гэрээслэл олдоогүй. Иргэн Цэгмид олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгсөн байсан. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байхад шалгалтын үйл ажиллагаанд нөлөөлөх, худал мэдээлэл тараах нь хууль бус үйлдэл” гэв.
| ЦЕГ: Амь хохирогч Г.Батбаярын машинаас гэрээслэл олдоогүй |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |