326 дугаар цэргийн ангид амиа алдсан алба хаагчийн гэрээс өнөөдөр тус ангийн камерын бичлэг үзэхээр болсон юм. Энэ үеэр өмгөөлөгч П.Эрхэмбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнөөдөр хохирогчийн хууль ёсны албан төлөөлөгчөөр түүний аав У.Ганбатыг томиллоо. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эхний мэдүүлгийг өглөө. Цагдаагийн байгууллагаас камерын бичлэгт үзлэг хийхэд оролцох боломжоор хангалаа. Энэ бол маш олон цагаар үзэх шаардлага гарсан тул бичлэг үзэхээс татгалзлаа. Бичлэгийг бүр мөсөн үзэхээ татгалзаж байна гэсэн үг биш. Шүүх рүү хэрэг шилжихээс өмнө хавтаст хэрэгтэй бүгдтэй нь танилцана. Өмгөөлөгчийн зүгээс есөн хүсэлт гаргасан.
Ор, хөнжил, гутал хувцаснаас эхлээд бүх хэрэглэлд нь үзлэг хийх, хавтаст хэрэгтэй холбоотой бүх материалуудыг аюулгүй хадгалах хүсэлт гаргасан. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн аав бид хоёр хоёул оролцогч болсон тул үүнээс цааш мэдээлэл өгөх боломжгүй. Хэрэг шүүх рүү шилжсэн үед нууц биш болно. Тэр болтол эндээс олж авсан бичлэг, зургийг гаргаж тавих бол гэмт хэрэгтэн болно. Камерын 20 гаруй хоногийн бичлэг үзэх юм байна. Олон цаг шаардлагатай. Ажил явдалтай учраас бид үзэх боломжгүй гээд нууцын баталгаан дээр гарын үсэг зурахаас татгалзсан. Шүүх шинжилгээний хариу 14 хоногийн дотор гарах ёстой” гэлээ.
| ӨМГӨӨЛӨГЧ П.ЭРХЭМБАЯР: Камерын бичлэгийг олон хоног үзэх учраас"Үзэх боломжгүй" гээд нууцын баталгаан дээр гарын үсэг зурахаас татгалзсан |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |