Фэйсбүүк ашиглаж бусдыг залилах, барьцаалах, гүтгэх, доромжлох, заналхийлэх, зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийж дамжуулах, тараах, хувь хүний нууцад халдах худал мэдээлэл тараах зэрэг хэрэг хөл хорионы үеэр олон гарах болжээ. Хамгийн сүүлд гэхэд л хөгжлийн бэрхшээлтэй малчин залуу фэйсбүүкээр танилцсан эмэгтэйгээ дарамталж, өөрийн эрхшээлд оруулахыг санаархсан хэрэг гарсан байна. Иймд сэрэмжлүүлэг болох үүднээс дараах хэргийг ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайт “Хавтаст хэрэг” булангаараа тоймлон хүргэе.
Шүүгдэгч Ц нь ээжтэйгээ Ховд аймагт амьдардаг аж. Тэрбээр 1995 онд төрсөн бөгөөд бага ангийн боловсролтой, хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан нэгэн. Ц өнгөрсөн 2020 оны тавдугаар сард фэйсбүүк ашиглан иргэн Д-ын нэр хүндэд халдсан илт худал мэдээлэл түгээжээ. Тодруулбал тэрбээр “…Энэ эмэгтэй бол биеэ үнэлэгч, худлаа хэлж биеэ үнэлээд, айлын нөхөртэй явдаг. Түүгээр ч зогсохгүй энэ эмэгтэй 3-4 залуутай явж байсан шүү, энэ биеэ үнэлэгч мөн биз дээ. Бас манай нөхөртэй яваад болохгүй байна, мессеж бичээд байна яах уу, хүмүүсээ...” гэх утга бүхий мэдээллийг олон нийтэд тараасан байна.
Хохирогч Д өөрийн нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараасан Ц-гийн талаар мэдүүлэхдээ “Би Налайх дүүрэгт амьдардаг юм. 2020 оны гуравдугаар сард “^^^^^^^^^” гэсэн фэйсбүүк хаягнаас миний “^^^^^^^^^” хаяг руу найзын хүсэлт явуулахаар нь хүлээж авсан. Үүнээс хойш бид хоёр хоорондоо чат бичсээр байгаад дотно харьцаатай болж, бие биедээ “Хайртай, дуртай” гэх үгнүүдийг хүртэл бичилцэх болсон. Ц надтай видео дуудлага хийх үедээ “Нүцгэн биеэ харуулаач” гэхээр нь би бүх хувцсаа тайлаад биеэ харуулдаг байсан. Тэр ч гэсэн өөрийнхөө бэлэг эрхтнийг надад харуулдаг байлаа. Гэтэл 2020 оны тавдугаар сарын эхээр “Чиний фэйсбүүкээр хүн ороод байх шиг байна. Хайр нь шалгаад өгье” гэхээр нь фэйсбүүк хаягныхаа нууц кодыг өгчихсөн юм. Гэтэл миний кодыг өөрчлөөд, намайг нэвтрэх боломжгүй болгоод тухайн фэйсбүүкийг тэр залуу ашиглах болсон. Тэгээд би “Чамтай харьцахгүй” гэсэн чинь миний видео дуудлага хийж байсан үеийн нүцгэн зургуудыг өөр фэйсбүүк хаягнаас над руу явуулаад “Надтай харьцахгүй гэх юм бол энэ зурагнуудыг чинь олон нийтийн сүлжээнд тавина" гэж айлган сүрдүүлсэн. Уг таарамжгүй харилцааны улмаас олон нийтийн сүлжээнд миний ээжийн “^^^^^^^^^” гэх фэйсбүүк хаяг дээр “Энэ хүүхэн манай нөхөртэй яваад болохгүй байна, яах уу” зэрэг намайг элдэв бусаар хэлсэн үг хэллэг бичиж, миний зураг, толгой хэсгийн зургийг нүцгэн хүний зурагтай эвлүүлж олон нийтэд түгээж, худал мэдээлэл тараасан, их гомдолтой байна” гэжээ.
Шүүгдэгч Ц өгсөн мэдүүлэгтээ “...Би хохирогчийг танина. Гэхдээ уулзаж байсан удаа байхгүй. Бид хоёр 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн фэйсбүүкээр харьцаж байсан. Тэр надаас ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй байгаа. Би ямар нэгэн хохирол байвал төлнө” хэмээжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-г 550 мянган төгрөгийн торгох ялаар шийтгэжээ. Харин шүүгдэгчийн хөдөлмөрийн чадвар алдсан байдлыг харгалзан түүнд ногдуулсан 550 мянган төгрөгийн торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон байна.
Эх сурвалж: Монголын Криминологичдын холбоо
| ХАВТАСТ ХЭРЭГ: Хөгжлийн бэрхшээлтэй малчин залуу бусдыг фэйсбүүкээр сүрдүүлж, нүцгэн зургийг нь цацжээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |