Улсын арслан М.Бадарчид холбогдох арбитрын шүүх хурал 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр болсон билээ. Хоёр өдөр үргэлжилсэн тус хуралд М.Бадарч "Миний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан гэх албан бичиг, шийдвэр одоо болтол надад ирээгүй. Надад тавын даваагаа 800 саяар наймаалцчих гэдэг санал ирсэн. Би дотроо тэр хүмүүсийг энэ асуудалтай холбоотой гэж хардаж байгаа. Хүний нэрийг тодорхой дурдмааргүй байна" гэсэн билээ. Мөн Бадарчын бие төлөөлөгч болох С.Шижирбат “М.Бадарчийн хэлсэн үгийг ойлгож ядаад байх юу байна. М.Бадарч хүн гүтгээд худлаа хэлсэн бол хуулийн хариуцлага хүлээнэ. Тэгвэл тавын даваанд М.Бадарчид унасан Б.Баянмөнх “Намайг гүтгэлээ” гээд цагдаад өг л дөө. 800 саяыг амласан нь үнэн, гэрчтэй юм билээ. Ховдын нэг бөх М.Бадарчийг “Өгчихөөч” гэхээр нь “Үгүй ээ яс үзнэ” гэж хэлэхэд нь “Бид нар юм юмаараа бяртай байгаа шүү дээ” гэж хэлсэн байгаа юм. Үгэн дотор үг гэж, энэ юу гэсэн үг вэ. Чамаас допинг илрүүлж чадна шүү гэсэн утга байна шүү дээ” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн байна. Тэгэхээр 2023 оны улсын баяр наадмын тавын даваанд улсын цолгүй дөрвөн бөх гарч ирсэн. Тухайлбал, С.СҮХБАТ, Г.Ганхуяг, Б.Баянмөнх тэргүүтэй бөхчүүдээс М.Бадарч ам авсан гэсэн үг. Бөх сонирхогчид эдгээр бөхчүүдийн хэн нь вэ гэдэг дээр таамга дэвшүүлж байсан. Гэтэл С.Шижирбат Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат аймгийн хурц арслан Б.Баянмөнх мөн гэдгийг баталж хэллээ. Тэгвэл М.Бадарчид “тавын даваагаа 800 саяар наймаалцчих" хэмээсэн Б.Баянмөнх гэж хэн бэ гэдгийг танилцуулъя.
Аймгийн хурц арслан Б.Баянмөнх Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат. 1988 оны гуравдугаар сарын 22 нд төрсөн. 2014 онд Баян-Өлгий аймгийн баяр наадамд аймгийн начин Н.Мустафагаар найм даван түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Мөн 2019 онд Ховд аймгийн баяр наадамд сумын заан Ц.Төмөрцоожоор найм даван түрүүлж "Хурц" чимэг нэмсэн бөх юм. Тэрбээр улсын баяр наадамд олон жил барилдсан боловч тав даваагүй бөхчүүдийн тоонд зүй ёсоор орно. Мөн Б.Баянмөнх нь улсын баяр наадамд нийт найман зодоглосон бөх юм.

| Б.БАДАРЧИД 800 САЯЫГ АМЛАСАН ГЭХ Б.БАЯНМӨНХ ГЭЖ ХЭН БЭ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |