Улаанбаатараас Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан "Hyundai universe" маркийн автобус Дундговь чиглэлийн автозамд "FAW" маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, гурван иргэн амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Осолд орсон иргэдээс нарийн мэргэжлийн бүх төрлийн шинжилгээ авч, зарим иргэн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тухайн үед осол юунаас болсныг автобусанд зорчиж явсан "Монруд" ХХК-ийн ажилтнаас тодрууллаа. Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн юм.
-Таны бие давгүй юу. Бэртэж, гэмтсэн үү?
-Миний бие давгүй байна. Бүх төрлийн нарийн мэргэжлийн шинжилгээ өгсөн. Шүүх шинжилгээний Ерөнхий газраас шинжилгээ авсан. Зарим нь ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа. Бид зочид буудалд тусгаарлагдаж байгаа.

-Осол юунаас болж гарсныг та хэд мэдсэн үү?
-Тухайн үед би бараг ганцаараа сэрүүн явсан. Ослоос өмнө автобусны жолооч хурд хэтрүүлээд байсан. Автобус мөртлөө хэд хэдэн автомашин гүйцэж түрүүлсэн. Тухайн үед нь өмнүүр сууж явсан хүмүүс жолоочид хурдаа тохируулж явахыг анхааруулж байсан. Гэсэн ч жолооч миний ажигласнаар хурдаа сааруулаагүй. Осол болох үед хурд хэтрүүлсэн мөртлөө урсгал сөрөөд явж байсан. Халтиргаа, гулгаа ихтэй уруу зам байсан болоод ч тэр үү өөдөөс том оврын машин ирж байгааг харсан ч гэсэн эгнээндээ орж амжаагүй байх. Өөрөөр хэлбэл, жолоодлогогүй явсан гэсэн үг. Тэгээд л том машины өөдөөс мөргөчихсөн.
-Гэрээ байгуулсан компанийн автобусаар та бүхэн зорчиж явсан юм билээ. Тухайн компанитай хэчнээн жил хамтран ажиллаж байгаа вэ?
-Уг нь тус компанитай гэрээ байгуулж, бид зорчих ёстой байсан. Гэтэл тухайн компани манай компани хоёрын хамтран ажиллах гэрээ дуусчихсан байсан. Бас тухайн автобусны эзэн жолоодоогүй. Жолоочийн дүү барьж яваад олон хүнийг осолд оруулчихлаа. Ослоос гадна нарийн асуудлууд их бий. Хууль, хяналтын байгууллагынхан шалгаж, нэгдсэн дүгнэлт гаргах байх.
-Автобусны бүрэн бүтэн байдал хангагдсан байсан болов уу. Гэрээ нь дуусаад хэр удаж байсан бэ?
-Автобусны бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хэрхэн хангасан байсныг мэдээгүй. Гэрээ нь дуусаад хэдий хугацаа өнгөрсөн болохыг хэлэх боломжгүй байна. Хариуцлагагүй хүнд бидний амь, амьдралыг даалгаж явуулсан автобусны компанийнханд гомдолтой байгаа.
-Ослоос гадна хууль зөрчсөн, стандартын шаардалага хангаагүй нөхцөл байдал үүссэн байсан уу?
-Бас манай компанид ажиллахаар хэд хэдэн хүн гэрээ хийгээгүй явж байсан. Тэд явсан болохоор осолдсон хүмүүсийн тоо зөрөөд байгаа. Уг нь хөдөлмөрийн аюулгүй байдал, амь насаа бодоод компанид мэдэгдэж, бүртгүүлж явах ёстой байсан.
-Та бүхнээс цагдаа нар мэдүүлэг авсан уу?
-Мэдүүлэг авна гэсэн одоогийн байдлаар аваагүй байгаа.

“Монруд” уул уурхайн компанийн ажилтнаас тодруулахад “Манай байгууллагынхан ажилчдынхаа эрүүл мэнд, амь насанд санаа зовж, тэр чиглэлд анхаарч ажиллаж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй байна. Манай компанийн ажилчид гэрээгээр ажилладаг компанийн хоёр жолоочтой хамт явж байгаад осолдчихлоо. Тус компанийн хоёр жолооч газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг боллоо. Манай компанийнхан ажилдаа гарч байсан юм” гэв.
| ОСОЛД ОРСОН КОМПАНИЙН АЖИЛТАН: АВТОБУСНЫ ЖОЛООЧ УРСГАЛ СӨРЖ, ХУРД ХЭТРҮҮЛЖ ЯВААД ТОМ ОВРЫН МАШИНТАЙ МӨРГӨЛДСӨН |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |