Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Монголд экстремист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж, төлөвлөж байсан хүмүүсийг илрүүлж, баривчилсан талаараа мэдэээлэл хийж байв. Баривчилгааны үеэр хурааж авсан галт зэвсэг, сум, тэсэрч, дэлбэрэх хэрэгслүүдийг ил гаргаж, хэвлэлийн хурал хийгээд олон нийтийн дунд дуулиан үүсгэж байлаа. Улмаар төрийн эргэлт хийхээр завдсан хэрэгт холбогдсон Г.Болдбаатар, М.Чинтэнгэр, М.Өнөржаргал, Г.Нэргүй, С.Баатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл заалтаар шалгаж, Эрүүгийн хэргийн шүүх хурал төвлөөд байсан. Тэгвэл сүржин эхэлж, дуулиан үүсгээд байсан төрийн эргэлт хийхээр завдаж, баривчлагдсан этгээдүүдийн хэрэг хэрхсэнийг уншигч танд танилцуулж, эргэн сануулж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.8 дугаар зүйлд зааснаар Экстремист үйл ажиллагаа явуулах гэдэг нь “Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулах”-ыг хэлдэг. Дээрх хэрэгт холбогдож, баривчлагдсан Г.Болдбаатар, М.Чинтэнгэр, М.Өнөржаргал, Г.Нэргүй, С.Баатар нар удаан хугацаанд энэ төрлийн үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж, төлөвлөж байсныг ТЕГ-аас хэлж байв. Тодруулбал, баривчилгааны үеэр хурааж авсан зэвсгүүдийг ил гаргаж, танилцуулсан хэвлэлийн хурлын үеэр ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн П.Өгөөмөр "Үндсэн хуулийн 2.16 дугаар зүйлд иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй гэж заасан. Тэгвэл энэхүү эдлэх эрхийн хүрээнд иргэдийн зохион байгуулж буй жагсаал цуглааны үеэр хүний эрүүл мэнд, амь насанд халдах, үймээн самуун өдөөн хатгах, турхирах зорилготой зохион байгуулалттай этгээдүүдийг тагнуулын байгууллага шалгаж байна” гэж мэдэгдсэн.


Тагнуулын байгууллагаас экстремист ажиллагаа явуулахаар төлөвлөж байсан Г.Болдбаатар нарын холбогдогчийн орон гэр, тээврийн хэрэгсэл, ажлын байранд хийсэн нэгжлэгээр зэвсэглэж, улсын онц чухал объектуудыг хяналтад авахаар төлөвлөсөн гар бичмэл, хууль бус аргаар олж авсан галт зэвсэг, байлдааны болон бусад зориулалтын галт зэвсэгт, зэвсгийн чанартай эд зүйлийг илрүүлж, нотлох баримтаар хурааж авсан. Нэгжлэгийн үеэр хурааж авсан зүйлсийн дунд “АК-47”, “ТТ-50” зэрэг маркийн 12 буу, 861 сум, тэсэрч, дэлбэрэх хэрэгсэл хурааснаа хэвлэлийн хурлын үеэр дэлгэн танилцуулсан. Мөн тагнуулын байгууллагын шалгалтын явцад экстремист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан этгээдүүд нэр бүхий улстөрч, төрийн албан хаагчийн аминд халдахаар төлөвлөж байсан нь ил болсон байдаг. Улмаар Нийслэлийн прокурорын газраас Г.Болдбаатар, М.Өнөржаргал, Г.Нэргүй, М.Чинтэнгэр, С.Баатар нарт Эрүүгийн хуулийн 19.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн”, 20.4 дүгээр зүйлийн 1 нэг дэх хэсэгт заасан “Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан” болон Г.Болдбаатарт дээрх хоёр үндэслэлээс гадна бусдын аминд халдахыг завдсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 нэг дэх хэсэгт заасан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Экстремист үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байсан Г.Болдбаатар, М.Чинтэнгэр, М.Өнөржаргал, Г.Нэргүй, С.Баатар нарын гэм буруугийн шүүх хуралдаан өнгөрсөн арваннэгдүгээр сарын 14-нд болсон. Шүүх хуралдаанаар холбогдогч С.Баатарыг байлдааны галт зэвсэг хадгалсан хэрэг үйлдсэн гэх үндэслэлгүй хэмээн дүгнэж, цагаатгасан. Харин М.Өнөржаргал, М.Чинтэнгэр нарыг байлдааны галт зэвсэг хууль бусаар хадгалсан хэрэгт гэм буруутайд тооцож, 1.6-2 жилийн хугацаанд зорчих эрхийг нь хязгаарлах ял ногдуулсан. Тэгвэл холбогдогч Г.Нэргүйд экстремист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэсэн, байлдааны галт зэвсэг хууль бусаар хадгалсан хоёр үндэслэлээр нийт таван жилийн ял ногдуулсан юм. Харин экстремист үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн хэрэгт холбогдохоосоо ч өмнө буюу 2022 оны хоёрдугаар сарын 19-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт иргэнийг буудаж, шархдуулан хүний аминд хүрэхийг завдсан хэргээр шалгагдаж байсан Г.Болдбаатарт есөн жилийн хорих ял ногдуулсан.
Экстремист үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байсан хэргээр ял сонссон Г.Болдбаатар, М.Чинтэнгэр, М.Өнөржаргал, Г.Нэргүй болон тэдний өмгөөлөгч гомдол гаргаснаар давж заалдах шатны шүүхээр хэлэлцсэн. Давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сарын 10-нд болж, оноосон ялыг хэвээр үлдээсэн байдаг. Шүүхийн шийдвэрийн дагуу Г.Болдбаатар, Г.Нэргүй нар хорих ангид ялаа эдэлж байгаа юм.
.jpg)
| НЭР БҮХИЙ УЛСТӨРЧИЙН АМИНД ХҮРЧ, ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙСАН Г.БОЛДБААТАР НАРЫН ТАВАН ХҮНД ХОЛБОГДОХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |