Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Гаалийн хяналт, шалгалт хариуцсан орлогч дарга О.Цогтбаатар авлига авч байгаад үйлдэл дээрээ баригджээ. Тодруулбал, өнгөрсөн даваа гарагийн орой ресторанд нэгэн аж ахуйн нэгжийн захирал, ажилтантай уулзан, авлига авах гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан гэнэ. Түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан ч ганцхан хонуулаад шүүх хурлаар сулласан аж. Тиймээс тэрбээр өдгөө хэвийн ажлаа хийж байгааг эх сурвалж хэллээ. Түүнчлэн О.Цогтбаатар удаа дараалан авлигал авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дарга Д.Солонгыг ч мөн хамаатуулан шалгаж, мөрдөн байцаалт явуулж байгаа юм байна. Ингэж үзэх хэд хэдэн шалтгаан байгааг албаны эх сурвалж мэдээллээ.
Д.Солонго өмнө нь Замын-Үүдийн гаалийн газрын орлогч даргаар ажиллаж байгаад улсын төсвийн тодорхой хувийг бүрдүүлдэг Улаанбаатар хот дахь Гаалийн газрын орлогч даргын зөөлөн суудалд суусан. Үүнээсээ хэдхэн сарын дараа тэрбээр тус газрын дарга болсон байдаг. Жилийн дотор албан тушаал ахисан түүнийг саар мэдээ багагүй дагадаг.
АТГ-аас Замын-Үүдийн гаалийн байцаагч нар хэрхэн авлига авдаг, авсан мөнгөө ажлынхаа байранд хэрхэн нуудаг талаар ноцтой бичлэгийг өнгөрсөн жил олон нийтэд дэлгэсэн. Тэгвэл дээрх авлигын хэргийн үйл явц Д.Солонгыг тус газрын дэд даргаар ажиллаж байхад нь үйлдэгджээ.
Тэрбээр ажилдаа томилогдоод удалгүй өөрийнхөө багийг бүрдүүлсэн байна.
| Улаанбаатар хот дахь Гаалийн газрын орлогч О.Цогтбаатар авлига авч байгаад үйлдэл дээрээ баригджээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |