Дахин нэг банк тун удахгүй үүдээ барих бололтой. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, түүний дүү Асашёрюү Дагвадорж нарын нийт 71.98 хувийг эзэмшдэг Үндэсний хөрөнгө оруулалтын банк өнгөрсөн жил гаруйн хугацаанд маш их хэмжээний чанаргүй зээл олгосон нь тус банкны чадамж, ирээдүйд ийн сөргөөр нөлөөлж эхлээд байгааг эх сурвалж мэдээллээ.
Их хэмжээний чанаргүй зээл олголт, түүнээс үүдэн тус банкны хадгаламж эзэмшигчдийн эрсдэлгүй байдалтай холбоотойгоор нэр бүхий дарга, албан тушаалтнууд, зээлийн эдийн засагч нарыг нь АТГ-аас шалгаж эхлээд байгаа юм байна. Шалгалтаар тус банк УИХ-ын хэд хэдэн гишүүн, УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид, тэдний хамаарал бүхий хүмүүс, нэр бүхий цөөн тооны аж ахуйн нэгжид их хэмжээний зээлийг богино хугацаанд, банкны зээлийн тухай зарим хууль, дүрэм, заалтыг зөрчин олгосон нь тогтоогдож эхэлсэн аж.
Өөрөөр хэлбэл, чанаргүй зээл олголт, хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл зэрэг нь тус банкийг төлбөрийн чадваргүй болсныг баталж буй гэнэ. Үүнтэй холбоотойгоор Төвбанкнаас бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулахаар бэлтгэж байгааг эх сурвалж онцолж байлаа. Тус банкныхан энэ тухай мэдээллийг ихэд нууцалж буй аж.
Үндэсний хөрөнгө оруулалтын банкны нийт хөрөнгийн 55.99 хувийг Асашёрюү Дагвадорж, 15.99 хувийг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, 15.99 хувийг Банзрагчийн Батсайхан, үлдсэн 11.1 хувийг гаднын хөрөнгө оруулагчид эзэмшдэг. Тус банкны байгуулагдсан түүхийг сонирхуулахад, ОХУ-ын “Менатеп Санкт-Петербург” АХН банкны Монгол дахь салбар банк 2002 оны нэгдүгээр сараас үйл ажиллагаагаа эхэлж, ОХУ руу хийж буй төрөл бүрийн төлбөр тооцоог дагнан гүйцэтгэж байсан байна. 2006 оноос дүрмийн санг нэмэгдүүлэн Монголбанкны 327 тоот тушаалаар “Үндэсний Хөрөнгө Оруулалтын банк” болон өөрчилж, Монгол-Кейман-Канад-Швейцарь-АНУ-ын хамтарсан гадаадын хөрөнгө оруулалттай Монголын анхны хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк болжээ. Өдгөө Япон, ОХУ-д төлөөлөгчийн газартай юм байна.
| УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Д.Дагвадорж аварга нар Үндэсний хөрөнгө оруулалтын банкны амыг барих нь тодорхой болжээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |