Тодруулбал, энэ сарын 22-нд буюу мягмар гарагт тус сургуулийн Авто машин засварын нэгдүгээр дамжааны оюутан 17 настай, эрэгтэй Б нь цаасны хутгаар гурван хүүхэд гэмтээсэн байна.
Тэрбээр тогоочийн хоёрдугаар ангийн дамжааны Х-г хэвлийн тус газарт нь цаасны хутгаар хутгалж, хүнд бэртээжээ. Харин Авто машин засварын нэгдүгээр дамжааны оюутан 15 настай Б тэднийг салгах гэж байгаад гарандаа зүсүүлсэн байна.
Улмаар судас таарч, оюутан Б нь яаралтай хагалгаанд оржээ. Мөн энэ үеэр хоёрдугаар дамжааны оюутан Т толгойдоо зүсүүлж, хөнгөн бэртэл авчээ.
Хэргийн талаар Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн нийгмийн ажилтан В.Гэрэлцэцэгээс тодруулахад “Энэ хэрэг мягмар гарагийн их завсарлагааны үе буюу 12:40 цагийн үед гарсан. Хүүхдүүд сургуулийн хойд талд зодолдож байна гэхээр нь яваад очтол хэрэг аль хэдийн болчихсон байсан.
Тэгээд нөгөө алгадуулсан хүүхэд хоёрдугаар дамжааныханд ингэж дээрэлхүүлэхгүй” гээд зодолдсон байгаа юм. Тэгээд нэг хүүхдийг хэвлийн тус газарт нь цаасны хутгаар хутгалж, гэмтээсэн. Тухайн хүүхдийг манай сургуулийн эмч цаг алдалгүй боолт хийж, яаралтай түргэн тусламж дуудсан.
Манай сургуулийн оюутнууд өсвөр насныхан болохоор төлөвшиж амжаагүй байгаа хүүхдүүд. Мэргэжлийн онцлогоос шалтгаалж хүүхдүүд цаасны хутга, гааз ашиглах тохиолдол бий. Цагдаагийн байгууллагаас энэ хэргийг үйлдсэн хүүхдийг сургуульд явуулж байх шийдвэрийг гаргасан.
Хэрэг үйлдсэн Б нь одоо сургуульдаа явж байгаа. Энэ хүүхэд нь манай сургуульд сүүлд нэмэлтээр есдүгээр сарын 10-наас эхэлж суралцаж байгаа. Гэмтсэн хүүхдүүдийн эрүүл мэндэд зарцуулах зардлыг тухайн хүүхэд гаргасан” хэмээх тайлбарыг өгөв.

Мөн гэмтсэн хүүхдүүдийн ангийн багш нар “Удирдлагаас зөвшөөрөл өгөөгүй” хэмээлээ. Харин хүүхдүүдийн хэлж буйгаар “Тухайн хүүхэд нь нэгдүгээр дамжаа болохоор сайн танихгүй. Охидуудыг бөгснөөс нь базах гэж оролдож байхыг нь харсан. Хүүхдүүд тэр үйлдлийг нь зогсоох гэж байгаад маргалдаж, цаасны хутгаар хутгалуулсан. Эхлээд зодолдож байгаад гэнэт цаасны хутга гаргаж ирээд хэвлий рүү нь дүрсэн юм шиг байна лээ. Тэрийг нь ангийн хоёр хүүхэд зогсоох гэж байгаад нэг нь гартаа, нөгөө нь толгойдоо хутгалуулсан” гэлээ.
| Гандийн нэрэмжит коллежийн гурван оюутан сургууль дээрээ хутгалуулжээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |