Хөгжлийн банкны “хөө”-тэй хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэгдээгүй байна. Тэгэхдээ бүүр Хөгжлийн банканд 36.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдаж,гурван удаа цагаадсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хэрэг дахиад сөхөгдөх нь тодорхой боллоо. Тодруулбал, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох хэргийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Ингэхдээ “Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд дүгнээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх бөгөөд зөвтгөх үндэслэлгүй” гэх шүүхийн шийдвэр гарлаа.
Гэтэл нийгэмд улс төрийн зорилготой гурван удаагийн цаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо гэх мессежийг түгээж эхлээд байна. Үнэндээ бодит байдал дээрээ анхан шатны шүүхэд нөлөөлсөн байж болзошгүй нь баримтаар дэлгэгдэж байлаа. Өөрөөр хэлбэл, гурван удаа Н.Алтанхуягийг цагаатгасан эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчид улс төрийн уг гарлаараа ч, унасан газар нутгаараа ч Н.Алтанхуягтай холбогдох баримтууд ил болж байлаа. Тодруулбал, Н.Алтанхуяг анхан шатны шүүхээс гэм буруугүй гээд нотлоод цагаадчихсан гэсэн үг огтоос биш юм.
Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1-д заасан “...Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно”, мөн Тавьдугаар зүйлийн 2-т заасан “ Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээд шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр заавал биелэгдэх үндэслэл, журам”-д тус тус нийцээгүй гэж үзэх үндэслэлд хамаарч байна” хэмээн тодорхой заасан байна.
Урьд нь Улсын дээд шүүх Н.Алтанхуягийн хэргийг хянаад “Хэргийн гол нотлох баримтуудыг анхаарахгүй орхисон байна” гэж үзэж, цагаатгасан шийдвэрийг нь цуцалж байсан удаатай. Үндсэндээ хоёр шатны шүүхээс “Цагаатгасан шийдвэрээ эргэж хараачээ” гэдэг шийдвэр гарсаар байтал олны төөрөгдүүлэх мэдээллийг удаа дараа цацаж байгаа нь ямар эрх ашиг нууж байгаа вэ гэдэг хардлагыг ч төрүүлж байгаа юм.
| ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭР ГУРВАН УДАА ЦАГААДСАН Н.АЛТАНХУЯГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ЭРГЭН ХАРВАЛ... |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |