Салбарын сайд нь самар бэлтгэх хугацаа, газрыг нь зөвшөөрчихсөн учраас тогтвор суурьшилтай ажилгүй иргэд хушин ойнууд руу шуурч эхэлсэн. Улмаар хуш модны самрын 70 хувийг нь ойд нь үлдээнэ хэмээн мэдэгдэж байсан сайд Д.Сарангэрэл хууль бус самарчдад хяналт тавиагүй учраас өдгөө самартай уул бүр мөхлийн ирмэгт ирчихээд байна. Хэрвээ тэр самарчдад хуулийн дагуу хяналт тавьж, зөвшөөрөлгүй самарчидтай салбарын сайдын хувиар тэмцсэн бол хэдэн сая ширхэг хуш мод бүрэн бүтэн байж, ирэх жилүүдэд үр жимсээ өгөх байлаа. Мөхөл гэж онцлоод байгаагийн учир нь хуш модыг мунадаж, холтосыг нь хуулснаар тухайн мод хорхой шавжинд идэгдэж, шим шүүс нь урсаж, улмаар үхжиж эхэлдэг. Хуш моднууд үхжиж эхэлснээр ойн экосистем бүхэлдээ устана. Хушин ой уствал тэнд амьдардаг, самраар хооллодог 50 зүйл хөхтөн амьтан, дөрвөн зүйл хоёр нутагтан, 160 гаруй зүйлийн шувуу идэш хоолгүй болж, мөхөхөд хүрнэ гэсэн үг. Тухайлбал, Хуш модны самар, шилмүүс нь хур, сойр, самрын шаазгай зэрэг шувуу, жирх, хэрэм зэрэг мэрэгч, баавгай, гахай зэрэг амьтдын гол хүнс тэжээл нь болдог. Жирх, хэрэм 6-10 кг самрыг өвлийн идшиндээ нөөцөлдөг бол гахай өдөрт 2-2,5 кг самар иддэг. Түүнчлэн баавгай өдөрт 20-30 кг боргоцой идэж, 100-150 кг өөх тос хуримтлуулж байж ичээлдэг. Гэтэл хүмүүс хэт их хэмжээгээр самар түүж, ууланд самар жимс ховордоод ирэхээр баавгай дан ангаар хооллох шаардлагатай болдог бөгөөд сард 3-6 толгой буга, гахай зэрэг туурайтан амьтан барьж иддэг. Ингэснээрээ ойн туурайтан амьтдын тоо толгойг бууруулах нэг хүчин зүйл болдог байгаа юм. Түүнчлэн идэш тэжээлгүй болсон баавгай айлын хот руу орох тохиолдол ч хэд хэд гарч байсныг үзэгч та санаж байгаа биз ээ. Хууль бус самарчдын хушин ойн сүйтгэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэлийг тогтоосон хугацаагаар бол ирэх гуравдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ. Түүнээс наана хэчнээн самарчин хэдий хэмжээний самар түүсэн, хэдий хэмжээний ой сүйдсэн мэдээллийг нэгтгэх боломжгүй гэх тайлбарыг БОАЖЯ-наас өгсөн. | Самрын “наймаачин” Д.Сарангэрэлийн мунхаг шийдвэр хушин ойг сүйдэлж дууслаа |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |