Хүсвэл хэдхэн цагт зам засаж, нээж болдгийг, хүсэхгүй бол хэчнээн жилээр төсвийг нь “царцааж” хагарч, эвдэрсэн замаар сэгсчүүлж, хэдэн арваар нь зам тээврийн ослоор алж болдгийг бид сүүлийн өдрүүдэд харьцуулан харж байна. Нийслэлийн замуудыг нийтээр нь зассаныг буруу гэж байгаа юм биш. Зүгээр хүсвэл хийж болдгийн жишээ энэ гэж хэлэх гэсэн санаа. Нийслэлийн энхэл донхол, стандартгүй авто замыг нэг ижил түвшинд хүргэхийг зорьж, олонхийг нь тэр жишигт дөхүүлсэн нь сайн хэрэг. Өмнө нь урсгал засвар гэж хэчнээн хоногоор зам хааж хаачихаад хэдхэн метр, хаа нэгтэйд нь хэдхэн километрт нүх бөглөх, нимгэн цутгалт хийх гэх мэт засвар хийгээд нээдэг байсан бол энэ удаад богино хугацаанд бараг нийтээр нь засаж чадлаа. Энэ хэрээр нийслэлийн автомашинтай, амьдралын боломжтой айлуудын хамгийн чухалд тооцогдох нэг асуудал шийдэгдлээ. Одоо харин яг энэ жишгээрээ Улаанбаатарын гэр хорооллыг нийтээр нь гэрэлтүүлэгтэй болгомоор байна, хотын дарга аа.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, охид, бүсгүйчүүд, бага насны хөвгүүд, хөгшин настайчууд гээд хэн хүнгүй л цэцэрлэг, сургууль, сургалт, ажлаа тараад хаа нэгтэй харанхуйгаас нохой, шувуу дайрах вий, согтуу хөлчүү хүн гараад ирэх вий гэх айдас дунд харанхуй гудамжаар гэрээдээ зүтгэж байна.
Монгол Улсын хүн амын 39.2 буюу 1.4 сая нь Улаанбаатарт суурьшиж байгаагийн 75 орчим хувь нь гэр хороололд амьдардаг гэхээр тийм тооны хүн амд гэрэлтүүлэг хэрэгтэй гэсэн үг. Тэгээд ч танхай, дээрэм, хүчингийн гэмт хэргийн дийлэнх хувь нь харанхуй гудамж, гэр хорооллын хаа нэгтээ болдгийг хууль хяналтынхан хэлдэг. Заавал хүнд, хэцүү жишээ татуулалгүйгээр хотын иргэд гэр хороололдоо ч айх айдасгүй амгалан тайван амьдарч, алхахын нэг үндэс нь гэрэл гэгээтэй орчин гэдэгтэй хэн хүнгүй санал нийлэх биз ээ.
Ийм л нийслэл хотын нэлэнхүйдээ харанхуй гэр хорооллуудыг гэрэлтүүлэгтэй болгож өгөөч, Хотын дарга аа.
| ЗАМ ЗАССАН ШИГЭЭ ГЭРЭЛТЭЙ БОЛГООД ӨГӨӨЧ, ХОТЫН ДАРГА АА |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |