Угтаа орон нутгийн замд явахдаа хурдаа хэтрүүлж, шөнө гэрлээ шилжүүлдэггүй, гүйцэт түрүүлэх үйлдэл хийхдээ дохиогоо өгөхгүй “хар” хурдаараа эргэдэг. Мөн зорьсон газраа хурдан хүрэхийн тулд нүд нь анилдаж, харах орчин хязгаарлагдаж байхад түр буудаллаж, нүдээ амраадаггүй. Холын замд гарахдаа машиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгадаггүй. Согтуугаар жолоо барьдаг жолооч нарын хариуцлагагүй үйлдлээс л осол үүсдэг. Замын хөдөлгөөний дүрмээрээ яваад хэвшчихвэл ослын тохиолдол буурах нь мэдээжийн хэрэг.
Эртнээс Монголчууд “Сайн явж ирсэн үү” гэж асуудаг болохоос “Хурдан яваад ирэв үү” гэж асуудаггүй. Үүнийг мэддэг хэдий ч сануулгыг нь хайхралгүй яаруу сандруу, хариуцлагагүй, чадваргүй жолооч нараас үүдэн осол гарч байгаа нь харамсалтай.
Ингээд бодоход жолооны ард сууж, үнэмлэх авсан хүн бүрийг ЖОЛООЧ гэж хэлэхэд хэцүү болжээ. Чадвартай жолооч нарт л жолоодох эрх олгомоор байна. Жолооны курсээ арай ядан төгссөн эсвэл өөрөө жолоодож сураад, үнэмлэхээ худалдаад авчихсан хүмүүс бидний дунд олон байгаа нь нууц биш болсон.
Угтаа жолооны ард сууна гэдэг өөрийн болон өрөөлийн амь нас, эрүүл мэндийг хариуцаж байгаа хэрэг. Гэтэл үүнийг ухамсарладаггүй хэсэг бүлэг хүмүүсээс үүдэн ослын тохиолдол жил ирэх тусам буурахгүй, улам л өссөөр байна.
Тээврийн цагдаагийн албанаас орон нутгийн зам дагуу “Яараад яах вэ дээ”, “Нэг зам-Нэг соёл” зэрэг аян өрнүүлж, уриалга гаргадаг. Мөн тухайн жилд нас барсан хүний тоог бичсэн самбарыг байршуулсан байдаг.
Түүнчлэн улсын чанартай авто замуудад цагийн менежментийн дагуу хяналт шалгалтыг эрчимжүүлж хурд хэтрүүлэх, бүх зорчигч, жолоочийн хамгаалах бүсийг бүслүүлэх, шөнийн цагт холын гэрлийг шилжүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилд хяналт шалгалтыг тогтмол тавин ажиллаж байна.
Харин бодит үр дүнд хүрч иргэд орон нутгийн замд явахдаа анхаарал болгоомжтой зорчиж, хэвшээгүй л байна. 2022 онд гэхэд орон нутгийн замд бүртгэгдсэн нийт 1333 зам тээврийн ослын 1306 буюу 98.0 хувийг жолоочийн буруутай үйлдлээс болсон. Энэ нь өмнөх жилээсээ 15.8 хувиар өссөн гэх тоон мэдээлэл бий.
Зөвхөн баяр наадмын үеэр л улсын хэмжээнд зам тээврийн ослын шинжтэй дуудлага, мэдээлэл 972, зам тээврийн осол 408 бүртгэгдсэн. Үүний улмаас 15 хүний амь нас хохирч, 70 хүн гэмтсэн талаар Тээврийн цагдаагийн газраас мэдээлсэн. Өнгөрсөн жилийн наадмын үеэр л гэхэд зургаан хүн зам тээврийн ослоор нас барж, зам тээврийн ослын шинжтэй 392 дуудлага мэдээлэл бүртгэгдэж байжээ. Энэ талаар ч Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн мэргэжилтэн “Гэмтэл согог судлалын үндэсний төвд 4797 хүн тусламж үйлчилгээ авсан. Үүнээс зам тээврийн осолд өртсөн иргэд түлхүү ирсэн. Зуны саруудад зам тээврийн ослоор ирж буй иргэдийн тоо эрс нэмэгддэг” гэж байлаа. ГССҮТ-ээр ороход дэндүү нүд халтирам дүр зураг харагддаг. Осолд орсон нэгнээ амьд үлдээсэй гэж алга хавсран залбирах хүмүүс дэндүү олон.
Таны хариуцлагагүй үйлдлээс болж, хэн нэгэн бэртэж, насаараа хөгжлийн бэрхшээлтэй болж, хөдөлмөрийн чадвараа алдах. Цаашлаад амиа алдах ч магадлалтай. Ганцхан секундын болгоомжгүй, өөртөө итгэлтэй хийсэн үйлдэл тань харамсаад, уучлалт гуйгаад ч нэмэргүй үр дүнг авчирч болно. Та удаан явсан ч очих газраа хүрнэ. Харин алдсан боломж, амь нас эргэж ирэхгүй.
ХАРИУЦЛАГАГҮЙ, ЧАДВАРГҮЙ ЖОЛООЧ НАРЫН ЖОЛООДОХ ЧАДВАРЫГ ДАХИН ШАЛГАЖ, ЭРХИЙГ НЬ ХАСЪЯ
| ХАРИУЦЛАГАГҮЙ, ЧАДВАРГҮЙ ЖОЛООЧ НАРЫН ЖОЛООДОХ ЧАДВАРЫГ ДАХИН ШАЛГАЖ, ЭРХИЙГ НЬ ХАСЪЯ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |