Орос III сургууль 100 хувь Монгол Улсын өмчлөлд байгаа бөгөөд ОХУ-аас ямар ч санхүүжилт авдаггүй гэнэ. Мөн сургуулийн үйл ажиллагааны 84 хувийг эцэг, эхийн зардлаас, 16 хувийг Монголын татвар төлөгчдийн мөнгөөр буюу хувьсах зардлаар зохицуулан үйл ажиллагаа явуулдаг байна. Гэтэл яагаад оросууд Ж.Соронзонгийн талд орж III сургуулийн захирлын албанаас чөлөөлөхөд саад хийж байна вэ. Тухайлбал, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов “Орос III сургуулийн захирлыг чөлөөлөх асуудлыг Оросын талаас асуух ёстой” хэмээн мэдэгдсэн. Харин Ж.Соронзон захирлын цөөлөн суудалдаа суусаар байгаа юм. Орос III сургууль дотоодын хөрөнгөөр 100 хувь үйл ажиллагаа явуулдаг байхад яагаад Оросууд сохор зоос ч нэмэрлэдэггүй хэрнэ захирлын албан тушаалд хэнийг томилохыг заахаар завдаж байна вэ. Оросуудаар өөрийгөө хамгаалуулсан Ж.Соронзонг бид дийлэхээсээ өнгөрчээ. Учир өнгөрсөн долоо хоногт түүнийг ажлаас нь албан ёсоор халсан шийдвэрийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцуулсан.
-БШУ-ы сайдын шийдвэрийг үл хүндэтгэсэн Ж.Соронзон захирал-
Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Орос III сургуультай холбоотой асуудлаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрээ гаргасан. Энэ шийдвэр ямар ч эргэлт буцалтгүй гэдгийг албан ёсоор хэлье. Ажлаасаа чөлөөлөгдсөн Ж.Соронзон захирал Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Монгол бол туурга тусгаар улс. Монгол Улсын тэр тусмаа БШУ-ы сайдын тушаалыг "Цаг нь болоогүй байсан" зэргээр болчимгүй мэдэгдлийг аль ч улсын ЭСЯ гаргах ёсгүй. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолд халдаж буй болчимгүй үйлдэл". Үүн дээр ГХЯ-ны ноот бичиг гаргана. Орос III сургуультай холбоотой асуудалд бид цэг тавьсан. Дахин сөхөгдөхгүй. Дэд сайд хариуцаад явна” хэмээн өнгөрсөн долоо хоногт тус шийдвэрийг танилцуулсан. Гэвч одоо Ж.Соронзон захирлын суудалдаа суусаар байна. Оросуудаар хамгаалуулсан Ж.Соронзонг Монголын Улсын хууль дийлэхээсээ өнгөрсөн бололтой.
| МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР Ж.СОРОНЗОНГ ДИЙЛЭХГҮЙ ЮМ БАЙНА |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |