Дэлхийн хотуудад хүмүүсийн аз жаргалыг ногоон байгууламжаар хэмждэг юм гэнэ лээ. Ногоон байгууламж хэдий хэр их байна, төдий хэрээр хүмүүс аз жаргалтай байдаг. Энэ ч утгаараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор НҮБ-ын ногоон индрээс хүн төрөлхтний өмнө Монгол Улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарина гэдгээ амласан. Гэтэл нэг талд нь амласан амлалтдаа хүрэхийн тулд мод тарих гэж “мачийж” байхад, нөгөө талд нь устгах ажил үргэлжилж байна.
Улаанбаатар хотод үерийн эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн нэрээр Сэлбэ, Дунд гол дотор ургасан бут, бургасыг булгалах ажлыг одоогийн Хотын дарга Х.Нямбаатар эхлүүлсэн. Ингэхдээ үүнд есөн тэрбум төгрөг зарцуулж, бут, бургасыг зөөж шилжүүлэн, лаг хагшаасыг цэвэрлэхээр болсон юм. Үүнийгээ шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн байгууллагын судалгааны хүрээнд хийх бөгөөд бургас болон бусад ургамал, бут сөөгийг Туул гол дагуу шилжүүлнэ хэмээн мэдэгдэж байв.
Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн албаны дарга бөгөөд ерөнхий менежер Ц.Төрхүү “Бид бургасыг шинжлэх ухааны үндэстэй зөөнө. Байгаль орчны дүгнэлт нь гарсан байгаа. Энэ дүгнэлтийн дагуу Сэлбэ голын далан, шугам сүлжээнд байгаа бут, сөөгийг гурван байршилд зөөнө. Ингэж үерийн хамгаалалтын далан доторх бургас, бусад мод, бутыг зөөснөөр үерийн даланг 1-1.5 метр гүн болгож, ус урсан өнгөрөх багтаамж хоёр дахин нэмэгдэх юм. Хэрэв энэ ажлыг хийхгүй бол Нарны зам дагуух томоохон хотхон, хороолол, барилга, орон сууц үерт өртөх өндөр эрсдэлтэй гэсэн судалгаа гарсан” хэмээн мэдэгдсэн.
Ийн мэдэгдээд удалгүй Сэлбэ, Дунд гол доторх бут, бургасыг булгалах, лаг хагшаасыг цэвэрлэх ажил эхэлсэн. Олон жил өглөө, оройд нүд хужирладаг байсан моддоо булгалуулахыг харах байгальд хайртай хэнд ч амаргүй байсан тул халаглах хүн олон байлаа. Гэвч олон жил болсон мод, бутыг өөр газар шилжүүлсэн ч амьд үлдэх чадваргүй байдгийг манай дарга нар мэддэггүй бололтой. Учир нь бут, бургасыг нүүлгэн шилжүүлсэн ч ургах боломжгүй гэж үзсэн тул Цагаан давааны хогийн цэг рүү аваачиж хаясан гэх мэдээлэл байна. Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад “Олон жил болсон моднуудын зарим нь үхэжсэн байх магадлалтай тул хогийн цэгт хаясан байж магадгүй” гэх тайлбарыг өглөө.
БУТ, БУРГАСЫГ БУЛГАЛАН БАЙЖ УХСАН ШАВРАА ХЭЗЭЭ ЗӨӨХ ВЭ
Мөн Сэлбэ, Дунд голын голдирол дагуух лаг шавар, шороог цэвэрлэх, мод, бутыг зөөхийн тулд үерийн даланг сэтэлж машин, техник оруулсан юм. Гэтэл ингэн байж ухсан шавар, лаг хагшаасаа ачилгүй сар шахам боллоо. Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон борооноор л гэхэд “Алтай” хотхоны урд талын Дунд гол машин, техник оруулахын тулд сэтэлсэн далангаараа сэтэрсэн. Түүнчлэн ухсан шавраа ачилгүй байсаар өнөөх нь эргээд ус руугаа орж, өчнөөн тэрбум төгрөг зарцуулан байж хийсэн ажил ямар ч үр дүнгүй, харин ч эсрэгээрээ баахан мод булгалж, хогийн цэг рүү ачсан ажил л болж орхив. Энэ нь нөгөө төрийн мөнгө уйлдаггүй гэдгийн нэг үлгэр боллоо. Арай ч дээ, нээрээ.
| СЭЛБЭ, ДУНД ГОЛЫН БУТ, БУРГАСЫГ ЦАГААН ДАВААНЫ ХОГИЙН ЦЭГТ ХАЯСАН ГЭВ ҮҮ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |