УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Дорноговь аймгийг өөрийн “Вант улс” болгосон нэгэн. Учир нь, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Дорноговьд нүүрсний уурхайтай, Дорноговь аймгийн нүүрсний уурхайнуудын нүүрсийг Ханги боомтоор гаргах төмөр замтай. Дорноговь аймгийн ИТХ болон сумдынх нь ИТХ-ын төлөөлөгчид, төрийн байгууллагууд нь ч түүний “тавиул”-уудаар дүүрсэн. Жишээ дурдахад, Б.Дэлгэрсайханы Баянголын уурхайн тусгай зөвшөөрөл нь түүний “Миллениум диггерс” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Тус компанийнх нь гүйцэтгэх захирлаар Хоролжавын Гантөмөр гэгч ажилладаг бөгөөд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ИТХ-ын төлөөлөгчөөр давхар ажилладаг. Б.Дэлгэрсайханы төрсөн дүү Б.Ганхуягтай “Их дэлгэрэх хэт” ХХК-ийг 2016 оноос хойш хамтран эзэмшиж байгаа Пүрэвжавын Бямбанаранжав нь Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй. Энэ мэтээр цааш үргэлжилнэ.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы төмөр замуудын тухайд, тэр “Монголиан транс лайн”, “Монголиан транс ложистик” ХХК гэх төмөр зам барьдаг, төмөр замаар төмрийн хүдэр, нүүрс тээвэрлэдэг хоёр компанитай. “Монголиан транс ложистик” ХХК-аараа 2009 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах “Баянгол”-ын уурхай руугаа 100 гаруй км төмөр зам тавьж, Монголын анхны хувийн төмөр замтай хүн болж байв. Дараа нь, 2019 онд Дорноговь аймгийн Алтанширээ суманд төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр барьж, тэр үйлдвэр рүүгээ 12 км төмөр зам барьж байв. Үргэлжлүүлэн, өнгөрөгч 2022 оны оны гуравдугаар сард “Монголиан транс лайн”, “Монголиан транс ложистик” ХХК-аараа Засгийн газраас Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг концесс авсан. Улмаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард барьж дуусгасан бөгөөд Ерөнхий сайд, салбарын сайд нарыг урьж, сүр дуулиантай нээлт хийсэн. Ирэх жилүүдэд буюу гэрээнд заасан 20 жилийн хугацаанд Дорноговь аймгийн Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан эзэмшинэ. Ингэснээр Монголоос урд хөрш рүү Ханги боомтоор гарах бүх нүүрс Б.Дэлгэрсайханаар дамжина гэсэн үг.
Харин Дорноговь аймагт байх түүний уурхайнуудынх нь тухайд, УИХ-ын Б.Дэлгэрсайханы “Дорнын говь” ХХК-ийг түүний төрсөн дүү Б.Ганхуяг, түүний хүү Г.Гантулга нар хамтран эзэмшдэг. Тэгвэл Ганхуягийн Гантулга гэгч нь Б.Дэлгэрсайханы уурхайнуудыг хариуцдаг болоод буй. Тухайлбал, Г.Гантулга нь өдгөө “Нүүрсний хулгай”-н хэргээр хоригдож буй “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдоржийн хүү Х.Батхишигтэй хамтран “Сора интернэшнл” ХХК-ийг эзэмшдэг ажээ. Харин “Сора интернэшнл” ХХК нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших “Дадын хар толгой” нүүрсний ордод 2018 оноос хойш Сор говь нэртэй нүүрсний уурхай ажиллуулж байгаа. Гэхдээ энэ бол УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханд хамаарах уурхайнуудын ганцхан нь гэдгийг онцлох нь зөв байх.
| НҮҮРСНИЙ “ТӨМӨР ЗАМ”-ЫГ ЭРХШЭЭГЧ УИХ-ЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |