Сиймхий таарвал завшиж, сэжим олдвол хумсалдаг сийрэг толгойтой хүмүүс цар тахлын хүнд цаг үед төсвийн мөнгөнөөс хуссан шиг хусаж, түмний халаас руу шургасан шиг шургаж байна. Тухайлбал, оношлуур тойрсон бизнесээс эхлээд орон нутагт зорчих зөвшөөрөл, “сөрөг” болон “эерэг” гэх хуурамч бичиг зэргийг худалдаж их хэмжээний ашиг олдог бүхэл бүтэн бүлэглэл ХӨСҮТ-д бий болсныг бид хэд, хэдэн нийтлэлдээ тодорхой өгүүлсэн.
Үүнээс гадна Сүхээгийн Энхзаяа нь албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, бусдаас их хэмжээний авлига авсан нь хөдөлшгүй баримтаар нотлогддог.

Шадав овогт Сүхээгийн Энхзаяа нь 2018 оны дөрөвдүгээр сарын 9-нөөс 2021 оны наймдугаар сарын 17-ныг хүртэл ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны даргаар ажиллаж байх хугацаандаа ашиг сонирхлын зөрчил үүсгэн, их хэмжээний авлига авсан, хувь хүн болон албан байгууллагад давуу байдал олгосон зэрэг гэмт үйлдлүүдийнхээ улмаас АТГ-т очсон нь энэ. Тодруулбал, С.Энхзаяа нь Авлигын эсрэг хуулийн долдугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “Албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, “Магос” ХХК-ийн захирал Г.Сүхчулуунаас удаа дараа авлига авсан нь хяналт, шалгалтын явцад тогтоогджээ.

Тухайлбал, “Магос” ХХК-ийн захиралГ.Сүхчулуун нь 2020 оны арваннэгдүгээр сарын 24-нд С.Энхзаяагийн хүү болох С.Дашдоржийн эзэмшлийн “Хаан банк”-ны 507038.... дугаарын дансанд 10 сая төгрөг шилжүүлсэн нь нотлох баримтаар тогтоогджээ. Мөн өнгөрсөн хоёрдугаар сард дахин 15 сая төгрөгийн авлигыг бэлнээр авсан нь мөн л тогтоогдсон байдаг аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ нь түүний гардан зохион байгуулсан, үгсэн хуйвалдсан, оролцсон гэмт хэргүүдийн ердөө нэгээхэн хэсэг гэнэ.
Тэрбээр ХӨСҮТ-ийн нэр бүхий албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж, хувийн лабораториудад хийсэн PCR шинжилгээний хариуг шуурхай гарган өгдөг байжээ. Үүнийхээ хариуд их хэмжээний авлига авдаг байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, хөл хорионы үед хөдөө, гадаа явах хүсэлтэй иргэд “Хариу нь маш хурдан гардаг” хэмээн хувийн эмнэлэг, лабораториудад үнэтэй шинжилгээ өгдөг, харин тус шинжилгээний хариуг С.Энхзаяа болон түүний хамсаатнууд гаргадаг байжээ. Тэднийг ийнхүү бизнесээ цэцэглүүлж байхад ядарсан иргэд PCR шинжилгээнийхээ хариуг 72 цагаас дээш хугацаагаар хүлээдэг байсан аж. Үүнээс гадна өөрийн бүлэглэлийн нөхдүүдтэй нийлж, их хэмжээний ПСР оношлуурыг уул, уурхайн компаниудад зарсан байдаг. Тухайлбал, ХӨСҮТ-өөс “Манай эмнэлгийн ПСР шинжилгээний оношлуурын нөөц дууссан” хэмээн мэдээлж, сандарсан ард иргэд хувийн эмнэлгүүд рүү шуурсан цаг үе бий. Үнэн хэрэгтээ нөөц байсан атал улсаас төсөвлөсөн оношлуурыг тэд хүрэх ёстой иргэд, зорилтот бүлэгт нь хүргэлгүй, цааш дамлан худалдсан гэх мэдээлэл ч бий. Тэд энэхүү хууль бус үйлдлээ нуун дарагдуулахын тулд Эрүүл мэндийн яам, УОК болон холбогдох байгууллагаас хяналт, шалгалт хийхээр очиход “Манайд коронавирусийн өчнөөн тохиолдол илэрлээ. Та нар ирвэл эрсдэлтэй. Бид улаан бүсээс гарч уулзах боломжгүй” зэргээр амыг нь таглаж, удаа дараа аргалдаг байжээ.

| ХӨСҮТ-ийн С.Энхзаяа хүүгийнхээ дансаар “Магос” ХХК-ийн захирал Г.Сүхчулуунаас 10 сая төгрөгийн авлига авчээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |