Манай улс коронавирусийн эсрэг “Синофарм”, “Астразенека”, “Спутник-V” вакциныг 1.7 сая гаруй хүнд тариад байна. Аливаа вакциныг тарихад хүний биед дархлааны тогтолцоо хариу урвал илэрдэг. Тухайлбал, халуурах, тарьсан хэсэгт хөндүүрлэх, толгой өвдөх, сульдах, бөөлжих, өндөр хэмтэй халуурах, ядрах зэрэг шинж тэмдэг илэрч болдог. Гэтэл коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан иргэдэд дээрх шинж тэмдгээс гадна ухаан алдаж унах, гар, хөл бадайрах, даралт ихсэх, эмэгтэйчүүдийн хэвлийгээр өвдөх, доош цус гарах цаашлаад нас барахад хүрч байна. “Вакцинд хамрагдсан иргэдийн туслах газар” хэмээх цахим хуудаст иргэд вакцин хийлгэсний дараа өөрт мэдрэгдсэн хариу урвалын талаар сэтгэгдэл бичсэн байна. Зарим жишээг хүргэе.
ТОХИОЛДОЛ-1: Миний даралт 150 хүрч, зүрх дэлсэх, чичрэх, дотор муухайрч, юм идэхээр хэвлийгээр өвдөж, толгой эргээд ес хонож байна.103 руу ярихаар “Эмнэлэгт ирэхээр коронавирусийн халдвар авах эрсдэлтэй байгаа” гэнэ. 119 руу залгаж асуухад “Тайван бай. Халуун, шингэн юм сайн уу. Өрхийн эмнэлэгтээ ханд гэсэн. Өрхийн эмч гэж залуухан хүү юу ч мэдэхгүй байж “Та тайван байж, ямар нэгэн аргаар гэртээ эмчил” гэсэн.
ТОХИОЛДОЛ-2: Хятад вакцин хоёр дахь тунгаа хийлгэсэн оройдоо дотор муухай оргиж, бие сульдаад, хоолой өвдөж, хий ханиалгаад, хоолны дуршилгүй болчихлоо.
ТОХИОЛДОЛ-3: Нуруу өвдсөнөө хэлэлгүй вакцин хийлгээд боссон чинь нүд харанхуйлж, толгой эргээд, баруун хөл дагаж татсан. Эмч даралт үзэхэд 180 хүрсэн байсан. Удаан хугацаанд хяналтын өрөөнд суусан.

.jpg)
ТОХИОЛДОЛ-1: Хятад вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсний дараа хоёр дахь хоногоос доош бага зэрэг цус гараад байна. Вакцинаас хамаарч сөрөг нөлөө үзүүлж байна гэж ойлгосон.
ТОХИОЛДОЛ-2: Өнөөдөр 13:00 цагт хятад вакцин эхний тун хийлгээд 14:30 цагийн үед доошоо хар хүрэн өнгөтэй цус гарсан. Сарын тэмдэг биш. Одоо яах вэ.

ТОХИОЛДОЛ-3: Нуруу, бөөр, өндгөвч өвдөөд босож чадахгүй байна. Босохоор доош унжиж өвдөөд байх юм.
ТОХИОЛДОЛ-4: Хятад вакцины нэгдүгээр тун хийлгэсний орой хэвлийгээр өвдсөн. Одоо хоёр дахь хоногтоо өвдөж байна.

ТОХИОЛДОЛ-1: Цэцэрлэгийн багш мэргэжилтэй найзыг минь “Вакцин хийлгэхгүй” гэхэд нь “Ажлаас чинь хална” хэмээн дарга нь сүрдүүлж вакцин хийлгэсэн. Гэтэл найз минь 30-хан насандаа Баянзүрх дүүргийн эмнэлэгт нас барчихлаа.
ТОХИОЛДОЛ-2: Увс аймгийн цагдаагийн алба хаагч вакцины хоёр дахь тунгаа өглөө 11:00 цагт хийлгээд орой 21:00 цагт нас барсан. Зүрх судасны архаг хууч өвчтэй боловч “Ажлаас нь хална” гэхээр аргагүй эрхэнд хийлгэсэн байна.

ТОХИОЛДОЛ-3: Миний аав гуравдугаар сарын 19-нд вакцин хийлгээд маргааш нь хорвоог орхисон. Шүүх шинжилгээнийхэн хариу гараагүй байгаа болохоор үхлийн шалтгааныг хэлэх боломжгүй байна гэсэн. Хариу гарахаар тэд “Чиний аав зүрхний архаг, хууч өвчтэй байж. Хохино” гэж хэлэх байх.
ТОХИОЛДОЛ-4: 10 жилийн ангийн найз минь “Астразенека” вакцины хоёр дахь тунг тариулаад гурав хоноод цус нь бүлэгнэж, зүрх нь хаагдаж нас барсан байна. Задлан шинжилгээний хариу тэгж харсан гэх юм.
Ийнхүү иргэд коронавирусийн эсрэг вакцин хийлгээд өөрт тохиолдсон болон ойрын хүндээ илэрсэн шинж тэмдэг, учирсан таагүй явдлаа ийнхүү бичсэн байна. Энэ сарын 3-ны өдрөөс хөдөө, орон нутгийн иргэдийг вакцинжуулж эхэлсэн. Мөн орон нутгийн иргэдийн зүгээс таагүй мэдээ дуулдаж эхэллээ.
| Вакцинд хамрагдсан зарим эмэгтэй өндөр хэмтэй халуурахаас гадна давсаг, бөөр нь өвдөж, цус алджээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |