Сэлэнгэ аймаг Мандал сумын III сургуулийн сурагчид үдийн цайндаа хорджээ. Тодруулбал, энэ сарын 4-нд буюу өнгөрсөн баасан гарагт тус сургуулийн 30 сурагч хоолны хордлого авч сумынхаа нэгдсэн эмнэлэгт хандсан байна. Одоогийн байдлаар 26 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд гурван хүүхдийн биеийн байдал хүнд байгаа аж. Хүүхдүүдэд халуурах, гэдэс нь базалж өвдөх, бөөлжих, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа гэнэ.
Энэ талаар хордлого авсан сурагчийн ааваас тодруулахад “Зургаан настай хүүхэд маань үдийн цайнд муухай амттай, өмхий үнэртэй хоол өгсөн. Биеийн байдал нь дээрдэж байгаа. Манай хүүхдийн гэдэс өвдөж, бөөлжсөний улмаас бид өнгөрсөн баасан гарагт эмнэлгийн байгууллагад хандсан. Хордлого авсан хүүхдүүд ч бас амралтын өдрүүдээр эмнэлэгт хандсан юм билээ. Харин өчигдрөөс эхлээд хүүхдүүд нэмэгдээгүй. Хүүхдийн аюулгүй байх орчин хангалтгүй байгаад гомдож байна. Мөн “Үдийн цай” хөтөлбөрийн хоол, цайг мэргэжлийн тогооч хийж байгаа эсэхийг тодорхой болгох хэрэгтэй. Сургуулийн эмч, зохион байгуулагчид хяналтаа сайн тавих ёстой шүү дээ” гэлээ.
Харин албаны хүний хэлж буйгаар “Сурагчдаас бактерологийн шинжилгээ авсан байгаа. Шинжилгээний хариу маргааш гарна. ЗДТГ-аас уг хордлого илэрсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлсэн” гэв.
| Үдийн цайнаас хордсон 30 хүүхдийн гурвынх нь биеийн байдал хүнд байна |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |