Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар (ЕТГ)-ын дэд дарга Б.Саруул ЕТГ-т ирсэн оффшор бүсийн асуудалтай холбоотой өргөдөл, гомдол зэрэгт нэгтгэн тайлбар өгснийг тоймлон хүргэж байна.
2020 оны 10 сарын 28-ны өдөр.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар анх уг маргаанд иргэний хэрэг үүсч байжээ. Энэ нь УИХ-ын гишүүн С.Батболд түүний гүйцэтгэгч Ч.Ганзориг, У.Туул, О.Нямдалай, Б.Баттүшиг нарын Монгол Улсын иргэд, мөн түүний гадаад улс дахь гүйцэтгэгч нар болох БНСУ-ын гурван иргэнд хамаарсан эрх зүйн маргаан юм.
“250 сая ам.доллар буюу 713,575,000,000 орчим тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэн иргэний хэрэг үүсгэв”
Монгол Улсаас гадна олон улсын зургаан улсад үүнтэй холбоотой хуулийн маргаан явагдаж байгаа талаар мэдээллийн эхэнд онцолсон бөгөөд С.Батболд, Cheong Choo Young, Kim Hak Seon нарын хариуцагчтай олон улсын шүүхийн зургаан маргаанд:
1. Англи
2. Хонконг
3. Сингапур
4. Жерси арал
5. Британийн Виржинийн арлууд
6. АНУ-ын Нью-Йорк мужийн шүүхийн маргаан багтаж байна. Эдгээр маргааныг тоймлон хүргэе.
“Олон улсын шүүхийн маргаанууд хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа бөгөөд С.Батболд, Cheong Choo Young, Kim Hak Seon нартай холбоотой нийт 13 үл хөдлөх хөрөнгө дор дурдагдаж, баримтаар нотлогдов.
БАРИМТ 1: Их Британи /Англи/
2020.11.18-ны өдөр. Шударга ёсны дээд шүүх дэх Англи, Уэльсийн арилжааны хэргийн шүүхийн хөрөнгө царцаах шийдвэр.
Шүүхийн шийдвэрийн дагуу С.Батболд, Cheong Choo Young, Kim Hak Seon нар болон тэдний эзэмшлийн Лорш Лимитед оффшор бүсэд байгуулагдсан компанид бүртгэлтэй байдаг хоёр үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шийдвэрээр 59.8 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний аливаа хөрөнгийг бусдад үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэх, захиран зарцуулах зэргийг хязгаарласан байна.
Нэг байранд нь С.Батболдын хүү Самаадий (Samaadi) Англид сурч байх хугацаандаа амьдран, ашигладаг байсан нь баримтаар ил болсон.

2020.11.23-ны өдөр. Хонконгийн дээд шүүхийн хөрөнгө царцаах шийдвэр.
С.Батболд, Cheong Choo Young, Kim Hak Seon нарын хамаарал бүхий есөн оффшор компанитай холбоотой шүүхийн шийдвэр өнгөрсөн оны нэгдүгээр сарын 23-нд гарчээ.
Хонконгийн дээд шүүхээс 85.5 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэх, захиран зарцуулах, эрхлэн удирдах эсвэл үнэлгээг бууруулахыг хязгаарласан шийдвэр гарчээ.
Дээрх оффшор компаниудын эзэмшиж байгаа хоёр үл хөдлөх хөрөнгө тус маргаанд дурдагдсан байна. Эдгээр нь Хонконгийн төвд байрлах, тансаг зэрэглэлийн орон сууцнууд байв.

2020.12.27-ны өдөр
Сингапур Улсын дээд шүүхээс нэг сая ам.доллартай тэнцэх хэмжээний аливаа хөрөнгийг бусдад шилжүүлэх, захиран зарцуулахыг хязгаарласан шийдвэрүүд гаргасан байна. Уг маргааны хариуцагчаар С.Батболд, Cheong Choo Young, Kim Hak Seon нар болон тэдгээрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийг багтааж байгаа юм.

2020.11.24-ны өдөр. Жерсигийн дээд шүүхийн маргаан
Жерсигийн дээд шүүхээс Cheong Choo Young, Kim Hak Seon нарын хамаарал бүхий “Bayar Limited”, “Cmerskiy Limited” гэсэн хоёр оффшор компанитай холбоотой шийдвэр гарчээ. Эдгээр компаниуд нь Тайландын Пукет аралд таван үл хөдлөх эзэмшдэг аж ахуйн нэгж бөгөөд хоёр үл хөдлөх хөрөнгийн тус бүрийн үнэлгээ нь тав сая ам.доллар байсан бол үлдсэн гурван үл хөдлөх хөрөнгийн тус бүрийн үнэлгээ нь 1.8 сая ам.доллартай дүйцсэн байна. Жерсийн арлын дээд шүүхээс эдгээр үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэх, захиран зарцуулах зэрэг бүх хөдөлгөөнийг хязгаарлажээ.

2020.12.15-ны өдөр. Британийн Виржинийн арлуудын шүүхийн маргаан
Британийн Виржинийн арлуудын дээд шүүхээс С.Батболд, Cheong Choo Young, Kim Hak Seon нартай холбоотой шүүхийн шийдвэр гарч, эдгээр компаниудын эзэмшиж байгаа аливаа үл хөдлөх хөрөнгө болон бусад хөрөнгийг эрхлэн удирдах, бусдад шилжүүлэх, үнэлгээг бууруулахыг хязгаарласан шийдвэр гарсан байна.

2020.11.23-ны өдөр. АНУ-ын Нью-Йорк мужийн дээд шүүхийн маргаан
Тус мужийн дээд шүүхээс одоогоор үл хөдлөх хөрөнгө царцаасан эсвэл удирдан зохион байгуулахтай холбоотой аливаа асуудлыг хязгаарласан шийдвэр гараагүй байна.

| ОФФШОР БА ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТНЫ ХЭРЭГ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |