Дархан цаазат Богдхан уулын хязгаарлалтын бүс буюу Бага тэнгэрийн амны чанх хойно, Туул голын эрэг дагуу аялал жуулчлалын зориулалтаар дөрвөн га газар эзэмшдэг “Зүүнбаян рефайнери” гэх компани Туул голын эргийн бургасыг үндсээр нь хядаж, эрэгт нь тулган 50 айлын таун хаус босгосон нь 2014 оноос дуулиан болж байлаа. Аялал жуулчлалын бааз байгуулна гэх нэрээр газар авсан “Зүүнбаян рефайнери” ингэж Туул голын бургасыг хядаж, эргийг нь сэндийчиж, элс хайргыг нь ухаж зайлуулсан нь байгаль орчны холбогдолтой бүхэл бүтэн зургаан хууль тогтоомжийг зөрчсөн ноцтой хэрэг учраас иргэд, байгаль орчны ТББ-уудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Гэвч таван жилийн хугацаанд иргэдийн ч, салбар яам, байгаль орчны байгууллагуудын ч шаардлагыг үйл хайхран, бургас хядаж, барилгаа барьсаар байсан юм. Арга ядахдаа 2019 оны зургадугаар сард УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд, нийслэлийн удирдлагууд “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн хууль бус барилгын талбайд ажиллаж байлаа. Гэвч Туул голын амийг таслахаар улайран дайрсан “Зүүнбаян рефайнери” ХХК тухайн үеийн Хотын дарга С.Амарсайхантай шууд холбогддог нь уг асуудлыг илүү ноцтой, адармаатай, арын хаалгатай болгосон юм.
.png)
“Зүүнбаян рефайнери” компани нь одоогийн Шадар сайд С.Амарсайханы төрсөн ах С.Уламбаярын нэр дээр улсын бүртгэлийн санд бүртгэлтэй байдаг. Түүнчлэн “Зүүнбаян рефайнери” компанийн дураараа авирлаж, Туул голын эргийг сүйдэлсэн энэ хэргийн дуулианаар түүний төрсөн ах С.Ганбат нь Зайсан толгойг тойруулан нийт долоон байршилд газар эзэмшдэг, тэр газруудын заримд нь тансаг хотхон, таун хаус, оффис үйлчилгээний төвүүд сүндэрлүүлсэн гэдэг баримтууд ч ил болж байв. Товчхондоо, ах дүү нараараа нийлж, Туул голын эрэгт хууль бусаар хэдэн арван га газар эзэмшиж, бургасыг нь хядаж, барилгажуулж байгаагийн цаад эзэн нь С.Амарсайхан бөгөөд “Оюуны ундраа” группээрээ дамжуулан удирддаг гэх асуудал төрийн түвшинд хүртэл хүчээ авсан юм.
ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл” “Зүүнбаян рефайнери” компанийн эл хэргийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Туул голын ай сав газрын захиргаа гээд бүхий л төрийн болон төрийн бус байгууллагуудтай холбогдож асуухад “Шүүхийн байгууллага хянаж, шалгаж байгаа” хэмээсэн юм. Бид тус хэрэг хэрхэн шийдэгдсэн, ямар арга хэмжээ авсан талаар эргэн сурвалжлах болно.
ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл”-ийн “Туулын бургасыг хядаж хууль бусаар хаус хороолол босгосон “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн хэрэг шүүх дээр гацжээ” сурвалжлагыг бүрэн эхээр нь https://ergelt.eccold.top/news/60/single/5217 холбоосоор уншаарай.
| ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Туулын бургасыг хядаж хууль бусаар хаус хороолол босгосон “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн хэрэг шүүх дээр гацжээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |