Сэлэнгэ аймагт өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ хүчирхийлсэн харамсалтай хэрэг гараад багагүй хугацаа өнгөрчээ. Харин тус хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн байгууллагын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, дэслэгч, ахмад мөрдөгч нар хамтарч хүчингийн хэрэгт холбогдсон хүүхдүүдийн эцэг, эхээс “Хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө” хэмээн 40 сая гаруй төгрөгийн хахууль авсан гэх. Тэд хэрэгт холбогдсон хүүхдүүдээс байцаалт авахдаа айлган сүрдүүлж, цагдаагийн газарт барилгийн ажил хийлгэж, эрүүдэн шүүж, дарамталдаг байсан тухай эх сурвалжууд бидэнд мэдээлсэн юм. Тухайлбал, цагдаа нар хүүхдүүдийг өдөр, шөнөгүй дуудан залхаан цээрлүүлдэг, мөнгө өгөхгүй бол элдвээр дарамталдаг байсан байж болзошгүй байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр "Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын алба хаагчид хоорондоо хуйвалдаж бусдаас их хэмжээний хахууль аваад сурчихсан. Түүнийг нь цагдаагийн газрын дарга н.Ганхуяг мэддэг мөртлөө тэдэнд ямар ч арга хэмжээ авдаггүй. Албаныхантайгаа хамтарч авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, тэднийг толгойлдог" гэв. Тиймээс дээрх хүчингийн хэргийг Сэлэнгэ даяараа мэддэг, мэддэг болтол нь удааж байгаа хуулийн байгууллагынхан хүчирхийлэл үйлдсэн хүүхдүүдийн эцэг, эхээс их хэмжээний мөнгө авсан учир хэргийг нь өнөөдрийг хүртэл шийдэж өгөөгүй, удаашруулсан байдалтай байгаа гэнэ. Тэгэхээр Сэлэнгэ аймгийн цагдаагийг газрын дарга н.Ганхуяг ч мөн албаныхантайгаа хулгай, хүчин, хүн амины хэргийг нуун далдаж, бусдаас их хэмжээний мөнгө авч байж болзошгүй.
(106).jpg)
Бусдын хэргийг үнэн, зөвөөр шийдэж чаддаггүй эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөнгөтэй талд үйлчилж, бусдаас мөнгө царайчилдаг цагдаа, шүүхийнхэн сүүлийн үед нэмэгдэх болсон гэж олон нийт шүүмжлэх боллоо. Түүний хамгийн сүүлийн үеийн жишээ бол Сэлэнгэ аймгийн хууль сахиулагчид байж болзошгүй. Нутгийн иргэд нь аймгийнхаа шүүх, прокурорын байгууллагын өндөр албан тушаалтан зарим шүүгч, шүүхийн захиргааны алба хаагчдыг хэрээс хэтэрч байгааг онцолсон юм. Энэ нь зөвхөн Сэлэнгэ аймгийн хэмжээнд яригдаж буй хэрэг биш улсын хэмжээнд газар аваад байгаа нь харамсалтай. Үнэнийг тогтоож, шийдэж чаддаггүй, бусдын гар хардаг хуулийнхныг шалгаж, хариуцлага тооцож байгаа юу Х.Нямбаатар сайд аа. Тэд бусдын хамааралгүй үнэн зөвөөр аливаа хэргийг шийдэж сурсан цагт монголчууд хуулиа дээдэлж, хүн бүхэнд хууль үйлчилдэг болох юм биш үү.
| СЭЛЭНГЭ АЙМГИЙН МӨРДӨГЧИД ХҮЧИНГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХҮҮХДҮҮДИЙН ЭЦЭГ, ЭХЭЭС “ХЭРГИЙГ НЬ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖ ӨГНӨ” ХЭМЭЭН 40 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВСАН ГЭВ ҮҮ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |