"Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Хөтөл” ХХК, Улаанбаатар хотын банк... Монголын өнгөтэй, өөдтэй, өрөмтэй болгоныг өөрийн болгосон, болгох гэж оролдсон нэг хүн байдаг нь Худалдаа хөгжлийн банкны эзэн, “сахал” хочит Д.Эрдэнэбилэг. Түүнд хуруу, хошуу дүрээгүй салбар, хувьчилж, худалдаж аваагүй бизнес, “халаасанд” нь ороогүй улстөрч гэж энэ улсад бараг л үгүй. Тиймдээ ч нүүрсний бизнест хүртэл хутгалдаж амжсан.
Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар гурван удаа томилогдож, 12 жил хуулийн хяналтынхныг толгойлсон Ц.Нямдорж нэг удаа “Энэ Д.Эрдэнэбилэг гэдэг нөхөр Монголын эзэн болсон. Би энэ хүний эсрэг цамцаа урагдтал тэмцлээ. Төр удирдаж байгаа нөхдүүд ташраараа энэ хүний халаасанд орчихсон, айхтар том бүлэглэл бий болчихсон юм билээ. Тэднийгээ ашиглаж төрийн өмчит үйлдвэр, компани болгон руу ордог. Тэр III, IV дулааны цахилгаан станцыг хүртэл авах гэж оролдсон. Багануурын уурхайг хүртэл бараг л авсан. Нэр нь дуулдаад байгаа Ц.Пүрэвтүвшин гэдэг хүүхдийн нэр дээр Багануурын уурхайн 52 хувийг авчихсан байсан” хэмээн бухимдангуй ярьсан нь бичлэгээрээ бий.
Тэгвэл өдгөө Монголын нүүрсний хэрэглээний 60 хувь, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг “Багануур” ХК буюу Багануурын нүүрсний уурхайн 21 хувь нь “сахал” Д.Эрдэнэбилэгийнхний эзэмшилд байдаг. Тодруулбал, “Багануур” ХК-ийн 75 хувийг төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК, 21 хувийг “Монголиан нэшнл коал корпорэйшн” ХХК эзэмшдэг. Харин “Монголиан нэшнл коал корпорэйшн” ХХК-ийг алдарт “Кью Эс Си” ХХК эзэмшдэг. “Кью Эс Си” ХХК-ийг “Сахал” Д.Эрдэнэбилэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь болон Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг авахдаа ашигласан гэдгийг ард түмэн андахгүй мэддэг болсон учраас нэмэлт тайлбар илүүц биз. Өдгөө “Багануур” ХК-ийн ТУЗ-ийн есөн гишүүний хоёр нь буюу М.Отгонбаяр, Д.Чинбат нар “Монголиан нэшнл коал корпорэйшн” ХХК-ийг төлөөлж байна. Сонирхуулахад, “Монголиан нэшнл коал корпорэйшн” ХХК нь “Алтайн гянт” ХХК-ийг эзэмшдэг. Гэтэл “Алтайн гянт” ХХК нь “Багануур” ХК-ийн эзэмшдэг нүүрсний ордын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 1181 га талбайг хууль бусаар тасалж авсан байсан нь илэрч, улмаар “Багануур” ХК-аас шүүхэд хандаж байж салгаж авсан байдаг.
Цаашилбал, Худалдаа хөгжлийн банкны эзэн, “сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн уул уурхайн компаниуд дээрхээр дуусахгүй. Тодруулбал, Д.Эрдэнэбилэгийн “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК нь Ховд аймгийн Мянгад суманд МV-020784 дугаартай, 435.22 га талбай бүхий Ар хүрэн уул-I, MV-012335 дугаартай, 91.39 га талбайтай Ар хүрэн уул-II, MV-020783 дугаартай, 137.77 га талбайтай Халзан бүрэгтэй-I, MV-006911 дугаартай, 175.24 га талбайтай Халзан бүрэгтэй-II ордуудыг тус тус эзэмшдэг. Дээрх ордууд бүхэлдээ сүүлийн жил сошиал орчинд дуулиан, шуугиан дагуулж буй Халзан бүргэтэй орд юм. Одоо ч Ховд аймгийн Мянгад сумын малчид Д.Эрдэнэбилэгийн “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ийг уурхайг эсэргүүцэн жагсаал тэмцэл өрнүүлсээр буй.
| ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЭЗЭН Д.ЭРДЭНЭБИЛЭГ БА БАГАНУУРЫН НҮҮРСНИЙ УУРХАЙ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |