“Хаан” банкны эзэн Хаттори Жүничи ч нүүрстэй холбогдоно. Тодруулбал, “Хаан” банкны эзэн Хаттори Жүничи Раднаагийн Бадрах, түүний охин Бадрахын Наранзаяа нартай “Ваёо флюорит” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулж, Хэнтий аймгийн Батноров сумын нутагт байх Дэлгэрхааны жоншны уурхайг эзэмшдэг болж, хөрөнгө оруулалт хийгээд буй. Харин Хаттори Жүничигийн хамтрагч Раднаагийн Бадрах, Бадрахын Наранзаяа нар нь Өмнөговь, Дорноговь аймагт хэд хэдэн нүүрсний уурхайтай нэгэн. Товчхондоо, “Хаан” банкны эзэн Хаттори Жүничи хамтрагчдаараа дамжуулж, нүүрстэй холбогдож байгаа юм.
Тухайлбал, “Хаан” банкны эзэн Хаттори Жүничигийн хамтрагч Р.Бадрах, Б.Наранзаяа нар “Хүрээ дэл майнинг” ХХК, “Хүрээ дэл” ХХК, “Латераль” ХХК, “Чингисийн хар алт” ХХК-ийг эзэмшдэг. Энэ компаниуд нь Дорноговь, Өмнөговь аймагт нүүрсний уурхай ажиллуулдаг. Жишээ нь, “Хүрээ дэл” ХХК нь Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт байх Эрдэнэбулагийн нүүрсний ордыг эзэмшдэг. “Чингисийн хар алт” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Элдэв багийн нутагт Алаг толгодын нүүрсний уурхайг эзэмшдэг. Мөн “Чингисийн хар алт” ХХК нь “Нүүрс угаах үйлдвэр”-тэй.
Цаашилбал, Р.Бадрах нь “топ нүүрсчид”-тэй, тэр тусмаа “нүүрсний хулгай”-н хэрэгт холбогдсон “томчууд”-тай ч нягт хамтран ажиллаж ирсэн. Тухайлбал,
1. “Нүүрсний хэрэг”-т нэр холбогдож, яллагдагчаар татагдаад буй “Ажнай” хочит Д.Бат-Эрдэнэ Р.Бадрах нар нэг нутгийнх, нэг намынх, нэг холбооных, бас бизнесийн хамтрагчид. Р.Бадрах 1991 онд “Монголын усан спорт сонирхогчдын холбоо”-г байгуулж, тус холбооныхоо нэрээр усанд сэлэлтийн тэмцээн уралдаанд зохион байгуулж, гадаадын тэмцээнүүдэд оролцоход нь “Ажнай” Д.Бат-Эрдэнэ ивээн тэтгэдэг байсан. Дараа нь Р.Бадрах “Хүрээ дэл” ХХК-аараа “Ажнай” Д.Бат-Эрдэнийн тал хувьцааг нь эзэмшдэг “Тавантолгой” ХК-аас нүүрс худалдаж авах, олборлолтыг нь хийх зэргээр хамтарч байсан. Хожим нь, тэд хамтдаа морь уядаг болсон бөгөөд Р.Бадрах, Д.Бат-Эрдэнэ хоёрын адуу Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутагт хамт байдаг гэх.
2. Р.Бадрахын “Хүрээ дэл” ХХК нь албан ёсны цахим хуудас дахь танилцуулгадаа “Эрдэнэбулагийн нүүрсний уурхайг манай охин компаниудын нэг “Болд фоарда” ХХК хариуцаж ажиллуулдаг” гэж дурдсан байдаг. Тэгвэл “Хүрээ дэл” ХХК-ийн охин компани гэх “Болд фоарда” ХХК нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шэн Янь Жун Бао” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Хамгийн ноцтой нь, “Шэн Янь Жун Бао” ХХК нь УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Чойжамцын Чинбаттай хамт “Ундрах говь” ХХК-ийг эзэмшдэг ажээ. Өөрөөр хэлбэл, Ч.Чинбат, Р.Бадрах нар хамтрагчид болж таарч байна. Ч.Чинбатын “Өсөх зоос” ХХК нь Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт байх асар баян нөөцтэй Хүрэн шандын нүүрсний уурхайг эзэмшдэгийг дурдах нь зүйтэй байх.
3. Р.Бадрах уул уурхай, нүүрсний бизнес хийж эхлэхээсээ өмнө усанд сэлэлтийн багш, дасгалжуулагч байсан. Өдгөө Р.Бадрах өөрийн анхны шавь, Усанд сэлэлтийн спортын мастер Н.Наранбаттай “Төв Азийн эрдэнэ” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Харин Н.Наранбат нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагтай шууд холбогдоно. Тухайлбал, Н.Наранбат, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг хоёр 2013 онд спортын “SPS” сувгийг үүсгэн байгуулж, захирлаар нь Н.Наранбат ажилладаг байсан. Одоо тэд “Эс Пи Эс спорт академи” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Харин УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нь “Аспайр майнинг лимитед” компаниараа Овоот, Жилчигбулаг, Мянганы нүүрсний төслүүдийг эзэмшдэг.
Энэ мэтээр, “Хаан” банкны эзэн Хаттори Жүничигийн уул уурхайн хамтрагч Р.Бадрах нь хувьдаа Эрдэнэбулагийн нүүрсний уурхай, Алаг толгодын нүүрсний уурхайг эзэмшдэг. Цаашлаад, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Ч.Чинбат, Ц.Цэрэнпунцаг нарын “топ нүүрсчид”-тэй нягт холбоотой ажилладаг нь харагдаж байгаа юм.
| “ХААН” БАНКНЫ ЭЗЭН ХАТТОРИ ЖҮНИЧИ БА ЭРДЭНЭБУЛАГ, АЛАГ ТОЛГОДЫН НҮҮРСНИЙ УУРХАЙ, “ТОП НҮҮРСЧИД” |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |