Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц хамаарал бүхий “Изинис Эйрвейз” ХХК-ийн ачааны онгоцоор БНХАУ-ын Бээжин хотоос ОХУ руу 31241 килограмм цэргийн ачаа, хувцас хэрэглэл тээвэрлэхийг завдсан талаар эх сурвалж бидэнд мэдээлсэн юм. Тордуулбал, “Изинис Эйрвейз” ХХК-ийн JU-1332 бүртгэлийн дугаартай Airbus A330-200 загварын онгоцны ачаанд шалгалт хийхэд байлдааны тусгай зориулалтын хувцас, дрон, духанд зүүдэг камер болон чип илэрсэн гэдгийг албаны эх сурвалж бидэнд мэдээлсэн билээ. Тиймээс “Изинис Эйрвейз” ХХК-ийн онгоц одоог хүртэл ОХУ руу нислэг үйлдээгүй “Чингис хаан” олон улсын нисэх буудалд байгаа гэх.

Учир нь, Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц өөрийн хамаарал бүхий “Изинис Эйрвейз” ХХК-ийн онгоцоороо Бээжин хотоос ОХУ руу цэргийн ачаа тээвэрлэхийг завдсан бол Монгол Улс дайныг дэмжигч улс гэгдэж, Нэгдсэн үндэсний байгууллага болон олон улсын гэрээ, конвенциор хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэх аж. Мөн Монголоор дамжуулан байлдааны цэргийн хувцас, багаж, хэрэглэлийг ОХУ руу зөөвөрлөдөг байсныг нуун дарагдуулсан байж болзошгүй ИНЕГ-ын болон бусад холбогдох албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн гэх.
Иргэний нисэхийн Ерөнхий газрын дарга С.Мөнхнасан их хэмжээний хахууль авч, 1970 оны ИЛ-76 агаарын хөлөг болон 1987 онд үйлдвэрлэсэн хуучны “МИ-8” нисдэг тэргийг Монгол Улсад бүртгэж, Африк Улсад үйл ажиллагаа явуулах бэлтгэлийг хангасан гэх. Манай улсад ОХУ болон Узбекстаны 100 хувийн хөрөнгө оруулалттай “Zort Air” ХХК хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг гэдгийг албаныхан онцолсон. Тус компанийн 51 хувийг Монгол Улсын иргэн эзэмшиж байгаа тохиолдолд Монгол Улсын иргэний агаарын тээврийн компаниар гэрчилгээжүүлдэг хуультай. Энэ үйлдлийг Иргэний нисэхийн Ерөнхий газрын дарга С.Мөнхнасан их хэмжээний хахууль авч гүйцэтгэсэн талаар Иргэний нисэхийн Ерөнхий газрын ажилтнууд ярьдаг. Тодруулбал, хууль бусаар Монгол Улсад бүртгэсэн нисдэг тэргүүдийг гэрчилгээжүүлэхэд 80 сая төгрөг зарцуулсан гэХ.Дээрх үйлдэл нь Монгол Улсын Иргэний нисэхийн салбарт ямар хор хөнөөлтэй болохыг дурдъя. Тодруулбал,
-Он удаан жил болсон агаарын хөлөг нь осолдох магадлалтай. Иргэний нисэхийн Ерөнхий газраас дээрх агаарын хөлгүүдэд хяналт тавих мэргэжлийн боловсон хүчин байхгүй.
-ОХУ, Узбекстаны хамтарсан компанийн агаарын хөлгийг Монгол Улсад бүртгүүлж, Африк руу нисгэж байгаа нь хориотой ачаа бараа тээвэрлэх магадлалтай. Ийм тохиолдолд Монгол Улсын дотоодын хууль, тогтоомж, Олон улсын гэрээ конвенцийг ноцтой зөрчиж болзошгүй. Цаашилбал, Монгол Улсыг НҮБ болон Олон улсын иргэний нисэхийн байгууллагын хоригт оруулах ноцтой шалтгаан болно гэж үзэж болно гэх.

Иргэний нисэхийн Ерөнхий газрын дарга С.Мөнхнасан нь “Хүннү Эйр” ХХК-тай хамтран ОХУ-д бүртгэлтэй АTR-72 маягийн агаарын хөлгийг Монгол Улсын иргэний нисэхийн бүртгэл рүү шилжүүлэн ОХУ руу гаргасан талаар эх сурвалж бидэнд мэдээлсэн юм. “АTR-42” агаарын хөлгийг мөн адил хууль бусаар Монгол Улсад бүртгэж ашигласан гэх мэдээлэл бий. Эдгээр агаарын хөлгүүд нь Монгол Улсад бүртгэлтэй хэдий ч ОХУ-ын “Kras Air”-ын агаарын хөлгүүд юм. Иргэний нисэхийн Ерөнхий газрын дарга С.Мөнхнасан нь энэ төрлийн үйл ажиллагаандаа гаршиж байгаа нь Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд маш том гарз учруулах, олон улсын хоригт орж болзошгүй үйлдэл гэж болно. Иймд, Иргэний нисэхийн Ерөнхий газрын дарга С.Мөнхнасанг хуулийн байгууллагынхан яаралтай шалгаж, Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй онц ноцтой үйл ажиллагааг нь таслан сэргийлэх шаардлагатай. Хэрвээ түүний эхлүүлсэн ноцтой үйлдлийг таслан сэргийлэхгүй бол Монгол Улс Нэгдсэн үндэсний байгууллагын хоригт орох, Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлгүүдийн нислэгийг зогсоох, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа зогсох эрсдэлтэй болжээ.
| ИНЕГ-ЫН ДАРГА С.МӨНХНАСАН, ТЕГ-ЫН ДАРГА АСАН Б.ХУРЦ НАР “ИЗИНИС ЭЙРВЕЙЗ” ХХК-ИЙН ОНГОЦООР ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД НОЦТОЙ ХОХИРОЛ УЧРУУЛЖ БОЛЗОШГҮЙ ДАЙНЫГ ДЭМЖСЭН ЗЭВСЭГ, БАГАЖИЙГ ОХУ РУУ ЗӨӨВӨРЛӨХИЙГ ЗАВДСАН ГЭВ ҮҮ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |