Иргэдээс их хэмжээний мөнгө удаа дараа залилсан гэх хэрэгт “Юнител” группийн удирдлагуудыг болон ШӨХТГ-ын мэргэжилтэн Ш.Батпүрэвийг АТГ-аас шалгаж эхэлжээ. Тодруулбал, “Юнител”-ийн хэрэглэгчээс 2021 оноос эхлэн “Орчны чимээ” гэх үйлчилгээний төлбөр хэмээн өдөр бүр 50 төгрөг тооцож, сар бүрийн үндсэн төлбөр дээр нэмж авдаг гэх мэдээлэл манай сайтын редакцид ирсэн. Энэ талаар хохирогч юнителийн лавлахаас тодруулахад “Та тус үйлчилгээг өөрөө сонгож, идэвхжүүлсэн байна” гэх тайлбар өгсөн байдаг.
Тиймээс хохирогч дээрх асуудлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт шалгуулахаар хандсан боловч тус газраас хохирогчийн өргөдөл, гомдлыг шалгахаар Ш.Батпүрэв гэх албан тушаалтныг томилсон байдаг. Тэрбээр хохирогчийн гомдлыг шийдэж өгөхгүй буюу ямар нэгэн хариу өгөхгүй сар гаруй хугацаа өнгөрсөн гэдэг. Харин удаан хугацааны дараа нь юнителийн ажилтан хувийн гар утаснаасаа хохирогч руу залгаж “Бидний алдаа байсан байна. Таны хохирлыг барагдуулж өгье” хэмээн холбогдсон гэдгийг хохирогч онцолсон байдаг. Хэдийгээр тухайн хохирогчийн "Хохирлыг барагдуулж өгье" гэсэн боловч 1.3 сая хэрэглэгчтэй “Юнител” групп өөр хэчнээн хүнийг энэ мэт аргаар залилж, хохироосон байж болзошгүй хэмээн үзэж хохирогч тус үйлдлийг шалгаж тогтоох нь зүй ёсны хэрэг хэмээн хуулийн байгууллагад ханджээ. Харин ШӨХТГ-ын мэргэжилтэн Ш.Батпүрэвийг шалгалтын үйл ажиллагааг хууль ёсны дагуу явуулдаг эсэхийг АТГ-аас шалгаж, тогтоох аж.
"Юнител" группэд гомдолтой байгаа дээрх иргэний асуудлыг хэрхэн шийдвэрлэж өгсөн талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Олон нийт хамтын ажиллагааны газрын даргаас тодрууллаа. Тэрбээр "Манайх иргэдийн гомдол, мэдээллийг 30 хоногийн дотор шийдэж өгөх хуулийн хугацаатай. Тус иргэн арваннэгдүгээр сарын 3-нд манайд гомдол гаргасан. Гэхдээ “Орчны чимээ” гэх үйлчилгээний төлбөр авсан гэх асуудлаар гомдол гаргаагүй. Харин “Юнител рүү залгахад болон зурвас илгээхэд 500 төгрөгийн нэгж унаад байна. Үүнийг шалгаж өгөөч” гэх гомдол ирүүлсэн. Манайх үүрэн холбооны операторуудад иргэдээс ирүүлсэн санал, гомдлыг мэйл хаягаар шилжүүлж, иргэдийн асуудлыг шийдэж өгдөг. Тус иргэний гомдол арваннэгдүгээр сарын 10-нд юнител группэд очиж, 15-нд юнителээс хариу ирсэн. Ингэхдээ юнител группийнхэн “Хэрэглэгчийн дугаарын дуудлага хадгалах үйлчилгээ болон “Орчны чимээ” гэх үйлчилгээ идэвхтэй байсан байна. Тиймээс нэмэлт үйлчилгээний төлбөр нэгжээс хасагдсан байгааг тухайн иргэнд тайлбарлан өгч, үйлчилгээг нь цуцалж, сэтгэл ханамжийг нь нэмэгдүүлэх үүднээс 19500 төгрөгийн нэгж олгосон” гэх хариу ирүүлсэн байсан. Тиймээс тус иргэний асуудал шийдэгдсэн хэмээн үзэж, манайх гомдлыг нь хаасан” гэв.
| ИРГЭДЭЭС ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ЗАЛИЛСАН ГЭХ “ЮНИТЕЛ” ГРУПП, ШӨХТГ-ЫН МЭРГЭЖИЛТЭН Ш.БАТПҮРЭВ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |