“Сод монгол групп”-ийн удирдлага, холбогдох албан тушаалтнууд луйвар хийж, бусдыг хууран мэхэлж, өөрсдөө давуу байдал олгосон ноцтой баримт манай сайтад ирлээ. Саяхандаа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан тендерт УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “Сод монгол групп” ХХК хуурамч бичиг баримт үйлдэж, ялсан байж болзошгүй гэх шуугиан тарьсан. Тэгвэл уг хууль бус үйлдэл үнэн болохыг батлах баримтыг уншигч танд хүргэх гэж байна.
Өнгөрөгч дөрөвдүгээр сард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “Зуны дизель түлш” авах 38.8 тэрбум төгрөгийн тендер зарласан байдаг. Уг тендерт УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “Сод Монгол групп” ХХК шалгарсан баримт системд бүртгэгдсэн байлаа. Тодруулбал, ЭҮТӨҮГ/202201171/01/01 дугаартай зарласан тендерт НИК, Шунхлайпетролиум, Сод монгол групп оролцож, тендерт “Сод монгол групп” ялсан байв. Харин НИК, Шунхлайпетролиумын хувьд ТБОНӨБАҮХАТ хуулийн 27.4 дэх заалтаар буюу шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй учир хасагдсан байна. Нээлттэй зарласан тендерт тус группийн ирүүлсэн тендер шаардлага хангасан буюу сайн үнэлгээ авч, шалгарсныг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд бүртгэсэн байсан юм. Хэн ч харсан тус группийг хамгийн сайнаар үнэлэгдэж, шалгарчээ гэж итгэхээр бүртгэжээ.

Харин уг тендерийг хууль бус гэдгийг зарим хүн өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр мэдэгдэж, хуурамч бичиг баримт үйлдэж, 38.4 тэрбумын зуны түлшийг шууд нийлүүлэх боломжийг өөрсдөө олгосон байж болзошгүй хоёр баримтыг дэлгэсэн юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “Сод Монгол групп” ХХК-ийнхан хуурамч бичиг баримт бүрдүүлж, зуны түлшний тендерт ялсан байж болзошгүй гэх.
Мөн нефть импортлогч компаниуд “Эрдэнэт үйлдвэр”-ээс зарласан түлшний тендерт “Содмонгол групп” хуурамч баримт бичиг бүрдүүлж өгсөн хэмээн Сангийн яаманд гомдол хүргүүлж, хандаад байгаа билээ.
Харин “Роснефть”-ийн албан ёсны мэдээлэл, “Содмонгол групп”-ийн тендерт бүрдүүлсэн баримтаас зөрсөнөөр энэ хэргийн сэжүүр олджээ. “Эрдэнэт үйлдвэр”-ээс дотоод хяналт шалгалт явуулж, уг асуудлаар хууль хяналтын байгууллагад хандаад байгаа гэнэ. Тодруулбал, ОХУ-аас нийлүүлэх дизель түлшний хүхрийн агууламж үйлдвэрийн албан ёсны сайт дээр өндөр байсан ч “Эрдэнэт үйлдвэр”-т өгч тендерт шалгарсан материалд хүхрийн агууламжийг бууруулж бичсэн нь анхаарал татаж Photoshop программаар зассан байх магадлалтай гэж хардахад хүргэсэн юм. Тэгвэл тэд үнэхээр Photoshop программаар засаж, хуурамч бичиг баримт бүрдүүлж, өндөр дүнтэй тендерт ялжээ.
Тус компанийнхан баримтыг өөрчилж, 2022 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нотариатаар батлуулсан байжээ. Ингэхдээ долдугаар бичгийг өөрчилж, зассан байжээ.


ТАЙЛБАР: СОД МОНГОЛ ГРУПП ДОЛДУГААР БАРИМТЫГ ӨӨРЧИЛЖ, ЗАСЖЭЭ
| “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС ЗАРЛАСАН ТҮЛШНИЙ ТЕНДЕРТ ЯЛСАН “СОДМОНГОЛ ГРУПП”-ИЙН ХУУРАМЧ БАРИМТТАЙ ТАНИЛЦ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |