Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн нь Төрийн банкны Санхүү хариуцсан дэд захирал байсан Г.Тогтохбаатарыг Банкны тухай хуулийг зөрчин байж Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Гүйцэтгэх захирлаар томилуулаад байна. Арилжааны банкны гүйцэтгэх захирлаар сонгогдоход Банкны тухай хуулийн дагуу шаардлага тавигддаг бөгөөд хуулийн шаардлага хангагдаж байгаа эсэхэд төв банк хяналт тавьж, зөвшөөрөл олгодог.
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн Хяналт шалгалтын газрыг хариуцдаг бөгөөд банкны гүйцэтгэх захиралд томилох зөвшөөрөл олгох нь түүний эрх мэдлийн хүрээнд байдаг. Тогтохбаатар нь Төрийн банканд Г.Дөлгөөний дэд захирал байсан бөгөөд 2020 оны долдугаар сард Улсын дээд шүүхээс түүнийг “Банкны хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн” гэж үзэж эрүүгийн ял оноосон байдаг. Банкны тухай хуулийн 34.2.6-д банкны гүйцэтгэх удирдлага нь “Банкны хууль тогтоомж, Монголбанкны шийдвэрийг ноцтой зөрчиж байгаагүй” байх шаардлага тавигддаг. Гэвч дээрх хуулийг зөрчин байж Г.Тогтохбаатарыг томилсон нь Г.Дөлгөөнд томоохон эрх ашиг байгааг илтгэх шиг.
2020 оны УИХ-ын сонгуулиар Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба У.Хүрэлсүх, Н.Оюун-Эрдэнэ нарт өөрийн тойргийг өгөн байж, хүүгээ Монголбанкны өндөр сэнтийд “залсан”. Ийм ч учраас одоогийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг “Г.Дөлгөөнд өртэй, ойрын хэдэн жилдээ лав түүнийг том албан тушаалаас буулгахааргүй тохироо хийсэн” гэгддэг.
Түүнчлэн Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг “унагаж”, оронд нь томилогдохоор УИХ-ын гишүүдийн өрөө хэсэж яваа мэдээлэл ч саяхан гарч байлаа. Ингээд зогсохгүй Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшихээр багагүй пи ар хийж байсны нэг нь олон нийтийн талбайгаар өөрийн зураг бүхий сурталчилгааг тавиулсныг ойр тойрныхон нь хэлж буй. Ингэхдээ Худалдаа хөгжлийн банкны “сахал” хочит Д.Эрдэнэбилэгтэй ханьссан гэгддэг бөгөөд түүний мэдлийн хэвлэлийн нэг “Forbes Mongolia” сэтгүүлд тавигдсан зургаа ашигласан нь баримт болж үлджээ.
“Хадгаламжийн даатгалын корпораци” гэж банкнуудаас хураасан хураамжаараа олон зуун тэрбум төгрөгийн сантай болж, баяжсан газар мөртлөө төрөөс томилогдсон удирдлагатай, тэдгээр нь дураараа дургиж байдгийг монголчууд 2020 оны эцэст өмнөх гүйцэтгэх захирал Х.Бум-Эрдэнийн 30 саяар Шангри-лагийн йогад явдаг, өөртөө болон удирдлагын хорооныхныгоо байрны мөнгөөр хахуульддаг зэрэг баримт, мэдээллээс мэддэг болсон.
Тэгвэл Г.Дөлгөөн уг удирдлагын хороог даргалдаг гэнэ. Х.Бум-Эрдэнийн асуудал нийгэмд дуулиан тарьснаас хойш буюу 2020 оны 10 сараас хойш Г.Дөлгөөн тус корпорацийн гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахгүй байгаа бөгөөд ингэснээр өөрийн бүрэн хяналтыг тус корпорацид тогтоогоод байгаа гэнэ. Энэ хугацаанд өөрийн хамаатан садан, найз нөхдөө тус корпорацид "шахсаар" 70 гаруй ажилтантай, хоёр дэд захиралтай болсон аж. Өөрөөр хэлбэл, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн байж болох газар бүрд өөрийн эрх мэдлийг “дархалж”, төрийн хийгээд түмний мөнгөөр туйлсаар байгааг харж, хянах, хариуцлага тооцох хэн ч алга.
Хууль зөрчин байж Г.Тогтохбаатарыг томилсон нь Г.Дөлгөөнд томоохон эрх ашиг байгааг илтгэх шиг
| Г.ДӨЛГӨӨНӨӨР УДИРДУУЛСАН БАНКНЫ МАФИ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |