Олон жил яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих тендерийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр энэ оны зургадугаар сарын 30-нд зарласан. 30 хоногийн хугацаатай зарласан тендер шалгаруултад гурван компани оролцсоноос “Power Construction Corporation of China Ltd” болон “Powerchina Chengdu Engineering Corporation Limited” компанийн түншлэл шалгарсан билээ.
Тендерийн тухай хуулийн ТОӨЗ-ын 39.1-т зааснаар шалгарсан компани гэрээ байгуулах мэдэгдэлээ 2021 оны наймдугаар сарын 10-нд авснаар хуулийн дагуу 21 хоногийн дотор ТӨШХ-д заасан дүнгээр багтаан гүйцэтгэлийн баталгааг байршуулах үүрэгтэй. Гэвч тендерт шалгарсан “Power Construction Corporation of China Ltd” болон “Powerchina Chengdu Engineering Corporation Limited” компанийн түншлэл өнөөдрийг хүртэл гүйцэтгэлийн баталгаагаа байршуулаагүй байна. Бүр тодруулбал, хуульд ТОӨЗ-ны 39.1 -т “Тендерт оролцогч нь гүйцэтгэлийн батлагааг гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш 21 хоногийн ТШӨХ-д заасан дүнгээр, тендерийн баримт бичгийн 6 дугаар бүлэгт заасан маягтын дагуу үйлдэж захиалагчийн хүлээн зөвшөөрөх хэлбэрээр ирүүлнэ” хэмээн заажээ. Гэвч шалгарсан компани нь өнөөг хүртэл уг мэдээллийг байршуулаагүй нь УСЦ-ын төслийг хэрэгжүүлэх санхүүжилтээ бүрдүүлж чадаагүй компанийг тендерт шалгаруулсан болж таарч байгаа юм.
Гэвч тендерт шалгарсан “Power Construction Corporation of China Ltd” болон “Powerchina Chengdu Engineering Corporation Limited” компанийн түншлэл өнөөдрийг хүртэл гүйцэтгэлийн баталгаагаа байршуулаагүй байна
Өөрөөр хэлбэл, тендерт шалгарсан компани санхүүгийн боломжгүй байдлаас болж олон жил яригдсан Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилгын ажил мөн л хойшлогдож мэдэхээр нөхцөл байдал үүсчээ. Угтаа бол хууль зөрчигдсөн энэ тохиолдолд дараагийн компанийг шалгаруулах эсвэл шинээр тендер зарлах ёстой ч, Эрчим хүчний яам мөн л хуулийн зөрчил үүсгээд байна. Хуульд “Шалгарсан тендерт оролцогч ТОӨЗ-ны 39.3-т заасан шаардлагыг биелүүлээгүй нь гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгож, тендерийн батлагааг гүйцэтгүүлэх хангалттай үндэслэл болох ба энэ тохиолдолд захиалагч дараагийн хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчид гэрээ байгуулах эрх олгох эсвэл шинээр тендер зарлана” хэмээн заажээ.
Гэтэл Эрчим хүчний яамныхан гүйцэтгэлийн баталгаагаа шийдэж чадаагүй компанийг ямар үндэслэл, журмаар сонгон шалгаруулсан нь тодорхойгүй байгаа бөгөөд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, түүний хүмүүсийн эрх ашиг энд мөн явж байна уу гэх хардлагыг олон нийтэд төрүүлж байгаа юм. Учир нь, уг төслийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр болсон билээ. Иймд санхүүгийн чадамжгүй ч өөрсдийн компаниа тендерт шалгаруулах нь нэр бүхий хүмүүсийн зорилго байсан гэдгийг зарим эх сурвалж хэлж байна. Энэ талаар бид үргэлжлүүлэн сурвалжилж мэдээлэх болно.
Эрчим хүчний яамныхан гүйцэтгэлийн баталгаагаа шийдэж чадаагүй компанийг ямар үндэслэл, журмаар сонгон шалгаруулсан нь тодорхойгүй байгаа бөгөөд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, түүний хүмүүсийн эрх ашиг энд мөн явж байна уу гэх хардлагыг олон нийтэд төрүүлж байгаа юм
| ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХ ТЭРБУМ АМ.ДОЛЛАРААР БАРИХ ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТЕНДЕРТ ЭРХ АШГАА “ОРУУЛЖ”, ГАЦААЖЭЭ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |