Дорнод аймгийн Хэрлэн суманд долдугаар сарын 21-ний 03:00 цагийн үед 18 настай эрэгтэй Б.Д “Harrier” маркийн автомашинаар 18 настай эрэгтэй Э.С-ыг мөргөж, биед нь хүнд гэмтэл учруулж, хэргийн газраас зугтсан.
Тус хэргийг үйлдэж, хэргийн газраас зугтсан 18 настай Б.Д гэгч нь Дорнод аймгийн ИТХ-ын МАН-ын төлөөлөгч М.Басхүүгийн хүү Дөлгөөн гэх. Тэрбээр “Сити” их сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан аж. Тэгвэл хэрэг үйлдсэн тус залууг цагдан хорисон эсэх талаар олон нийтийн дунд маргаан үүсээд буй. Тухайлбал, "Эрх мэдэл, албан тушаал, эд хөрөнгөтэй хүний хүүхэд хэрэг хийсэн ч хоригддоггүй юм байна" хэмээх яриа олон нийтийн сүлжээнд тарсан. Иймээс бид тус хэргийг үйлдсэн Б.Д-г цагдан хорьсон эсэх талаар түүний аав М.Бас-Эрдэнэ болон ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодрууллаа.
СЭЖИГТЭН Б.ДӨЛГӨӨНИЙ ААВ М.БАС-ЭРДЭНЭ: Энэ хэрэгт холбогдуулан 13 хүүхдээс байцаалт авч байгаа. Цагдаа нар манай хүүг “Сэтгэл зүйн хямралтай байна. Хараа хяналтаа сайжруулахгүй бол амиа хорлох магадлалтай” гэсэн. Тиймээс хүүгээ цагдаагийн газар хүргэж өгч, орой очиж авдаг. Цагдаагийн газар миний хүүг баривчилж, саатуулаагүй. Иргэд тус хэргийг миний албан тушаалтай хэтэрхий холбож ойлгоод байна. Би улс төр, нам, эрх бүхий албан тушаалтнаас тусламж хүсэж үзээгүй. Би 12 жил ИХТ-өөр ажилласан. Надаас болж эдгээр хүүхэд улс төрийн золиос болж болохгүй. Харин бүгд хуулийн дагуу зохих ёстой шийтгэлээ хүртэх ёстой. Тэгээсэй ч гэж хүсэж байна" гэв.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Б.Баатархүү: Хэрэг үйлдэж, хэргийн газраас санаатай зугтсан сэжигтэн Б.Д-ийг цагдаагийн байгууллагаас саатуулсан. Өнөөдөр прокурорын газраас хэргийг ямар үндэслэлээр хэрхэн үргэлжлүүлэн шалгах талаар чиглэл өгнө" гэв.
.jpg)
| БАЙР СУУРЬ: Автомашинаар нэгнээ дайрч, гэмтээсэн сэжигтэн Б.Д-ийг СААТУУЛСАН, СААТУУЛААГҮЙ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |