Баянзүрх дүүрэгт есөн настай охин бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч амралтын өдөр гарсан. Тодруулбал, энэ сарын 19-20-нд шилжих шөнө тус дүүргийн 23 дугаар хорооны ... тоотод оршин суух хаягтай, есөн настай Э хэмээх охин гаднын нөлөөтэй нас барсан байдаг. Албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад талийгаач охины духанд хөхрөлт үүссэн байжээ. Уг хэрэгт холбогдуулан охины хойт эцгийг саатуулсан байна. Бид талийгаач охины ээж Б.Б-гээс хэргийн талаар дараах зүйлсийг тодрууллаа. Тэрбээр нэр, насаа нууцлахыг хүсэхээс гадна зургаа нийтлэхгүй байхыг хүссэн юм.
-Хэрэгтэн талийгаач охины хойт аав нь гэсэн. Та хоёр хамт амьдраад хэдэн жил болж байгаа вэ?
-Бид хоёр 2016 онд танилцсан. Одоо дөрөв дэх жилдээ хамт амьдарч байна. Манайх хоёр ойтой болон 9, 12 настай гурван охинтой айл. Харамсалтайгаар дунд охиноо алдчихлаа.
-Эх сурвалжийн мэдээлснээр таны нөхөр гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэж байсан. Та энэ талаар мэдэх үү?
-Намайг гэртээ байгаа үед тийм зүйл гарч байгаагүй. Байхгүй хойгуур яадаг байсныг бол мэдэхгүй. Том охин маань хөгжлийн бэрхшээлтэй болохоор бараг юм ярьж чадахгүй. Эзгүй хойгуур охинд минь гар хүрсэн, гэмтээсэн тохиолдол нэг бус удаа бий.
-Эзгүй хойгуур гэхээр та ажил хийдэг, танай хүн эрхэлсэн тодорхой ажилгүй гэж ойлгож болох уу?
-Би тогооч хийдэг байсан. Хэзээ мөдгүй төрөх дөхсөн болохоор ажлаасаа түр гарсан. Тэр урьд нь “Оюутолгой”-д ажиллаж байгаад гарчихсан. Одоогоор хувиараа барилгын туслах хийдэг.
-Таньд ямар нэгэн дарамт үзүүлдэг байсан уу?
-Би зүрх өвддөг, даралт ихэсдэг ужиг өвчтэй. Жирэмсэн болсноос хойш даралт үргэлж ихсэж байгаа. Намайг зодож цохих нь гайгүй. Хааяа нэг хэрүүл хийх нь хийдэг.
-Хэрэг гарсан өдөр та гэртээ эзгүй байсан юм уу?
-Би одоо жирэмсэн ирэх арваннэгдүгээр сард төрнө. Сүүлийн үед даралт ихсээд байгаа болохоор тогтмол эмчилгээ хийлгэж, эмчийн хяналтад байгаа. Давхар шүд өвдсөн болохоор шөнө унтаж чадахгүй өдөр нь унтаж байсан. Өглөөдөө шинжилгээ өгөх, эмчдээ үзүүлэх зэргээр ойрхон гарахаас эзгүй хол яваагүй. Уг нь би тэр өдөр гэртээ байсан.
-Яг тухайн үед юу болсон талаар тодорхой ярьж өгөөч. Талийгаач охины духанд нь шарх байсан гэсэн?
-Ийм юм болно гэж даанч мэдсэнгүй. Хэрэв мэдэж байсан бол юу гэж хайран сайхан охиноо ингэж алдах вэ дээ. Би даралт өндөр байгаа болохоор энэ талаар дэлгэрэнгүй ярьмааргүй байна. Охин маань надад “Ээжээ би юм мөргөсөн” гэж хэлсэн.
-Тухайн үед нөхөр тань согтуу байсан нь үнэн үү?
-Уг нь байнга архи уугаад байдаг хүн биш. Хааяа л нэг тааруулж уудаг. Харин тэр өдөр архи уусан нь үнэн. Урд өдөр нь ч уусан байсан.
-Та нөхрийгөө уг хэргийг үйлдсэн буруутан гэж үзэж байна уу?
-Хэрэг гардаг өглөө манай хүн “Би цохичихсон юм гэж цагдаа нарт хэлсэн байна лээ. Би тэрийг нь мэдээгүй. Охиныхоо хэлснээр юм мөргөсөн л гэж бодсон. Ийм зүйл ярихаар цагдаа нь намайг “Гэр бүлийн хүнээ өмөөрлөө” гээд байгаа. Мэдээж эх хүн үр хүүхдээ алдчихаад ямар олигтой байх вэ дээ. Үнэн нь гарч ирж, хэрэг шийдэгдэх байлгүй. Буруутай үгүйг нь би хэлж мэдэхгүй байна.
-Нөхрийн чинь ар гэрээс таньтай уулзаж уучлалт гуйж, эмгэнэл илэрхийлсэн үү?
-Гэрийнхэн нь надтай ярьсан. Би хэлсэн болохоор бүгдээрээ мэдэж байгаа байх.
| Есөн настай талийгаач охины ээж Б.Б: Эзгүй хойгуур охинд минь гар хүрсэн, гэмтээсэн тохиолдол нэг бус удаа бий |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |