Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай М нь 2013 оны аравдугаар сарын 31-нд гэрээсээ гараад сураггүй болсон. Энэ талаар ар гэрийн хэн нь цагдаагийн байгууллагад тэмдэглүүлснээр хэрэг нээн, шалгасан ч олж чадаагүй юм. Харин үүнээс хойш долоон жилийн дараа М-ын амийг Г гэгч нь хөнөөсөн болох нь тогтоогдсон байдаг. Сэжигтэн цогцсыг хашаандаа байрлах гүний худагт хийж булсныг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгаж байгаа. Эл хэргийн талаар бид өмнө нь сурвалжлан хүргэсэн билээ. Энэ удаад сэжигтэн Ц.Г-ын дүү Ц.Цэрэндуламаас зарим зүйлийг тодрууллаа.
-Та хэргийн талаар яаж мэдсэн бэ. Ахтайгаа хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Ах бид хоёр 2013 оноос хойш холбоо тасарсан. Хаана, юу хийж яваа нь мэдэгдэхгүй гурван жил орчим алгаболсон. Харин 2016 онд манай гэрт ирэхдээ ядарч яваа бололтой, хүн харах аргагүй болтлоо дордчихсон ирсэн. Түүнээс хойш дотно харилцаатай байсан. Гэхдээ бид хамт амьдардаггүй байсан юм. Хааяа л манай зуслан дээрирдэг. Бид уулзаагүй удаж байна. Телевизээр л ийм хэрэг болсон гэдгийг мэдсэн.
-Тэгэхээр ахыгаа саатуулагдсанаас хойш уулзаагүй гэсэн үгүү?
-Тиймээ. Хэрэг нь Баянзүрх дүүргийн III хэлтэсрүү шилжсэн гэсэн. Ажлын өдөр эхлэхээр тэндээс нэг албан бичиг аваад уулзах боломжтой юм билээ. Очиж уулзах гээд төлөвлөчихсөн байгаа. Хэргийн талаар юу ч сонсож байгаагүй. Өөрөө хэргээ хүлээсэн эсэхийг нь ч мэдэхгүй.
-Хашаандаа худаг байдаг гэдгийг мэддэг байсан уу. Тэр хашаа нь одоо таны нэр дээр байдаг юм билээ?
-Өмнө нь манай ах амьдардаг байсан. 2013 оноос хойш тэр хашаанд хэн ч амьдраагүй байж байгаад сүүлийн нэг жил айлд түрээслүүлсэн. Түүнээс хүмүүсийн яриад байгаа шиг хашаагаа зарж, нэрээ хүртэл сольсон зүйл байхгүй. Миний хувьд хэдэн жилийн өмнө л тэр хашаанд очиж байсан. Хашаан дотор цогцос бүү хэл худаг байсан гэдгийг ч мэдээгүй, анзаараагүй.

| Ц.Цэрэндулам: Хашаан дотор цогцос бүү хэл худаг байсан гэдгийг ч мэдээгүй |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |