"Босоо хөх монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн асан П.Шижээравдан энэ оны нэгдүгээр сард “Нойтон мод бэлтгэж байсан хүмүүст жавтий хүртээв” гэсэн тайлбартай бичлэгийг өөрийнхөө цахим хуудаст байршуулсан. Үүний дараахан 52 настай, эрэгтэй Г амиа егүүтгэсэн байж болзошгүйбайдалтай олдсон билээ. Тодруулбал, талийгаач Г-ийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Билүүт ууландтүлээний мод бэлтгэж байхдаа бусдад зодуулж буй бичлэг цахим орчинд түгээсэн юм. Тэрээр үүнээс болж сэтгэл санааны хямралд орж, улмаар амиа егүүтгэсэн байж болзошгүй байгаа. Хэргийн талаар талийгаач Г-ийн эхнэр н.Дашнямаас тодрууллаа.
-Таны нөхөр Г харамсалтайгаар амиа алдсан. Хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-Хэргийг прокурорын байгууллагашалгаж байгаа. Бүтэн есөн сарын турш шүүх хурал ганц ч удаа болоогүй. Шалгаж дууссаны дараа шүүх хурлыгтовлох болов уу гэж бодож байна. Бид хуулийн мэдлэггүйн улмаас хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байгааг ойлгоорой. Мөн хэдэн сарын турштэмцэж,хөөцөлдөж байгаа гомдлоо аль ч үгүй болгох вий гэхээс айж байна.
-Та нөхөртэйгөө амьдраад хэдэн жил болж байсан юм бэ. Нөхрийнхөө талаар ярихгүй юу?
-Нөхөр бид хоёр ханилаад 32 жил болж байсан. Оюутан ахуй наснаасаа үерхэж, гэр бүл болсон. Нөхөр маань Төв аймгийн гаралтай. 1995 оноос хойш бид Сэлэнгэ аймгийн Мандал суманд амьдарч байгаа. Манай хүн газар тариалангийн салбарт насаараа ажилласан. Нөхөр гэлтгүй манайх удмаараа энэ салбарт ажилладаг, хийсэн, бүтээсэн зүйл ихтэй улс. Бид хоёр хүүхэдтэй, ач, зээ нартайгаа хамт амьдардаг байлаа. Хэрэг гарснаас хойш бидний сэтгэл санаа хямарч, хэцүү байна. Манай хүн зан ааш сайтай, нутаг усандаа хүндтэй нэгэн. Олонд дандаа л тусалж явдаг. Тэгтлээ тартагтаа тулчихсан, хулгай зэлгий хийхээрхүн байгаагүй юм шүү.
-Нөхрийн тань зодуулж буй бичлэг хэдхэн цагийн дотор олон мянган хүнд хүрсэн. Өөрийнхөө бичлэгийг цахим орчноосхарж, амиа хорлосонбайж болзошгүй гэдэг мэдээлэл тухайн үед гарсан. Энэ талаар таны бодол?
-Нөхөр маань тэр бичлэгийг өөрөө үзээгүй. Харин ойр дотныхон болоннутгийн таньж, мэддэг хүмүүс бичлэгийн талаар хэлсэн. Бараг амтай болгон л нөхрийг минь модны хулгайч мэт ярьж байлаа. Үүнээс болж сэтгэл санааны гүн хямралд орсон нь үнэн. Олонд тустай, сайхан нэр хүндтэй, мөрөөрөө амьдарч байсан хүнийг чинь хүний нүүр харах аргагүй болтол байдалд оруулахаар яах ч билээ дээ. Үүнээс болж амиа хорлосон байж болзошгүй. Гудамжаар ч явж чадахгүй болтлоо хямарсан. Мөн манай зээ хүү тэр бичлэгийг үзэж, өвөөгөө хүнд зодуулсан гэдгийг хүртэл мэдсэн. Нялх хүүхдүүд маань өвөөгөө нэхээд уйлаад үнэхээр хэцүү байна. Үгээр хэлж болохгүй зовлон гэж байдаг юм байна.
-Талийгаачийг цагаан цууны хүчил(уксус) ууж амиа хорлосон гэдэг мэдээлэл гарсан. Хамгийн сүүлд гэрээсээ гарахдаа танд ямар нэгэн зүйл хэлсэн үү?
-Өглөө гэрээсээ гараад л эргэж ирээгүй. Бид ирэхгүй болохоор нь ах, дүү, хамаатан саднаараа нийлж хайгаад цогцсыг нь олсон. Яаж амиа алдсаныг нь хэлэх боломжгүй байна. Хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх байх гээд л тэвчээртэй хүлээж байгаа. Түүний дараа дэлгэрэнгүй ярих боломжтой

| П.Шижээравдангийн цацсан бичлэгээс болж амиа хорлосон байж болзошгүй талийгаач Г-ийн эхнэр н.Дашням:Нөхрийг минь хүний нүүр харах аргагүй болгосон |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |