Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн Баянтоорой заставын хугацаат цэргийн алба хаагчид дөрөвдүгээр сарын 8-ны 18:00 цагийн үед харуулын даргаа хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан. Байлдагч Х, М нар харуулын манаанд явж ирээд, харуулын дарга Г-ийн цээжин тус газарт гурван удаа буудаж, амийг нь хөнөөсөн гэдэг. Зэвсэглэсэн хоёр байлдагчийг дөрөвдүгээр сарын 11-ний 10:20 цагийн үед Алтай сумын нутаг Зөөлөн богд уулнаас ар гэрийнхнийх нь тусламжтайгаар баривчилсан талаар бид мэдээлсэн билээ.
Байлдагчид нарыг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд цагдан хориод байгаа юм. Харуулын даргаа хөнөөсөн байлдагч нар одоогийн байдлаар мэдүүлэг өгөөгүй гэдгийг ар гэрийнхэн нь мэдээллээ. Тэд хэлэхдээ “Энэ хэрэг Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт болсон учраас хэргийг тэнд нь шалгах юм билээ. Одоогоор дүү маань мэдүүлэг өгөөгүй байгаа. Анх цагдаагаас “Өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх үү” гэж асуухаар нь “тийм” гэж хариулсан. Бид Говь-Алтай аймгаас өмгөөлөгч авсан байгаа. Мөн Улаанбаатар хотоос нэг өмгөөлөгч хамтарч ажиллах юм билээ. Өмгөөлөгч өчигдөр хэлэхдээ “Удахгүй мэдүүлэг өгнө” гэж хэлсэн. Мэдүүлэг өгсөн даруйдаа бидэнд мэдэгдэнэ. Миний дүү Х-тэй явсан байлдагч М-ийн ар гэрийнхэнтэй бид холбоо тогтоож чадаагүй. Байлдагч М ээжтэйгээ хамт амьдардаг гэсэн” хэмээлээ.
| Харуулын даргаа хөнөөсөн байлдагч нар мэдүүлэг өгөөгүй байна |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |