Хүндэт харуулын 032 дугаар ангийн цэргүүд доод оны цэргүүдээ газар мөлхүүлж, дуулахыг шаардаж, дарамталж буй бичлэг цахим орчинд түгээд буй. Сүүлийн үед цэргийн ангид биенээ дарамтлах үзэгдэл ихээр гарч, эрүүл мэндээрээ хохирох, сэтгэл зүйн дарамтнаас шалтгаал, амиа хорлох үйлдэл цөөнгүй гарсан. Энэ асуудлыг бид Батлах хамгаалахын сайд Г.Сайханбаяраас тодрууллаа.
-Цэргийн алба хаагчид биенээ дарамталж, ёс бус үйлдэл гаргаж буй бичлэг цахим орчинд тархаад байна. Ингэхдээ цэргийн ангид гар утас ашиглаж, лайв хийжээ. Энэ талаар та мэдээлэл авсан уу?
-Мэдээлэл авсан. Дөнгөж сая энэ асуудлыг шалгуулахаар холбогдох газруудад нь үүрэг өгөөд байна. Тухайн бичлэг нь 2020 оны бичлэг юм билээ. Цэргийн ангид гар утас ашиглах нь хориотой. Гэхдээ тухайн үед яагаад утас оруулчихсан бэ гэдгийг нь шалгаж байгаа. Мөн хөдөө ажилд явсан цэргүүд бичлэг хийсэн байна гэдгийг эхний ээлжинд тогтоосон.
-Тухайн цэргүүд албанаасаа халагдсан гэсэн үг үү?
-Үүнийг тодруулж, албан ёсоор зарлана. Энэ талаар албан ёсны тайлбарыг Зэвсэгт хүчний Жанжин штабын хэвлэл мэдээллийн төвөөр дамжуулж мэдээлэл өгөхөөр ажиллаж байгаа. Хэрвээ балмад, танхай үйлдэл гаргасан цэргүүд халагдаад явчихсан бол тухайн орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ажлыг зохион байгуулна.
-Ер нь сүүлийн үед цэргүүдийг дарамтлах, үүнээс болж амиа хорлох явдал ихээр гарах болсон. Энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Манайх цэргийн алба хаах маш тодорхой бүтэцтэй. Цэргийн алба хаагчдын ахуй амьдралыг хариуцдаг албан тушаалтан, штабтай. Мөн цэргийн сэтгэл зүйч нар ажиллаж байгаа. Саяын 032 дугаар ангид гарсан асуудалтай холбоотой шалгалтын ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулж байгаа.
-Удаа дараа ийм үйлдэл гарч байгаа ч хариуцлага хүлээсэн хүн алга. Цэргийн албанд татагдсан залуусын эрх зөрчигдөж байгаа нь Батлан хамгаалахын салбартай шууд холбоотой болов уу?
-Хүний эрхийн байгууллагатай бид хамтран ажилладаг. Цэргийн дүрмээр цэргүүдийн эрхийг тодорхой заасан байдаг. Жишээлбэл, нэг цэрэгт хэдэн метр куб агаар ногдох вэ, ямар илч тэжээлтэй хоол идэх, хэдэн минут амрах зэрэг нь зохицуулалттай. Энэ бүх арга хэмжээг шат дараалсан захирагч нар ажлын цагаар зохион байгуулж, хяналт тавьдаг. Ажлын бус цагаар анги хариуцаж байгаа жижүүр, штабын дарга нар хянана. Цаашид ийм асуудлыг цэгцлэх талаар бид анхаарал хандуулна.
-Биенээ дарамталсан ийм бичлэг гарсан нь хяналт сул байна гэсэн үг биш үү?
-Хэдийн энэ бичлэг урьд өмнө нь цацагдсан ч тухайн анги дээр ийм үйл явдал болсон байна гэдэг нь тогтоогдсон. Тиймээс тухайн үед ажиллаж байсан ангийн удирдлагууд, одоогийн удирдлагуудтай хариуцлагын асуудал ярина.
| Г.САЙХАНБАЯР: 032 дугаар ангийн цэргүүд биенээ дарамталсан бичлэгийг 2020 онд хийжээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |