Увс аймгийн Зүүнговь сумын малчин Н.Тэгшээгийн бага хүү Цэцэндэлгэр ОХУ-д тагнуулын хэргээр баривчлагдаад жил тойрлоо. Малчин аав, ээж хоёр нь дээлтэйгээ хатаж, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр цөхрөнгөө барж байна. Хүүгийнх нь сураг өнгөрсөн намраас тасаарч, хэнд хандахаа мэдэхгүй хүндхэн байдалтай байгааг аав, ээж хоёр нь учирлаж байлаа. Бид Тувагийн Филармонид гоцлол дуучнаар ажиллаж байсан Т.Цэцэндэлгэрийн аав Н.Тэгшээтэй ярилцлаа.
-Таны хүү Тувад амьдраад хэр удаж байсан бэ?
-Цэцэндэлгэр миний отгон хүү байгаа юм аа. Бид таван хүүхэдтэй, Зүүнговь сумандаа мал маллаж амьдардаг. Хүү маань 1994 онд төрж, 2011 онд ахлах сургуулиа төгссөн. Ингээд Тувад хөгжмийн сургуульд сурч, 2018 оноос Тува Улсын Филармонид дуучнаар ажиллаж эхэлсэн. Мөн эхнэр нь урлагийн хүн, хүүтэй минь хамт ажилладаг байлаа. Тэд сошиал сүлжээнд идэвхтэй, залуучуудын хэлдгээр бичлэг хийдэг, дагагч олонтой, олны танил гэсэн.
-Хүүгээ ОХУ-д тагнуулын хэргээр баривчлагдсан гэдгийг та бүхэн хэзээ мэдсэн бэ. Гэрээсээ хол Тувад амьдардаг байсан юм байна шүү дээ?
-Хүүг маань 2025 оны нэгдүгээр сарын 28-нд баривчилсан гэсэн. Бид хоёр, гурав хоногийн дараа мэдсэн. Бэр маань араас нь хөөцөлдсөн ч тусыг эс олж, өнөөдөрт хүрлээ. Тагнуулын хэргээр баривчлагдсан гээд байгаа болохоос үзсэн баримт, харсан бичиг бидэнд алга. Бэр охин маань Тува Улсын харьяат юм. Сургуулиа төгсөөд тэнд гэр бүл зохиож, амьдарцгаасан. Зарим тохиолдолд бид хүүгийндээ очиж, хүү маань сумандаа ирдэг байсан.
-Саатуулагдаад жил өнгөрчээ. Та бүхэн хүүтэйгээ уулзсан уу?
-Хөдөөний малчин бидэнд наашаа гэх хүн алга даа. Гадаад харилцааны яам, Консулаар дамжуулж өнгөрсөн намар хүүтэйгээ эхнэр маань очиж уулзлаа. Уулзах хүсэлт тавиад гурван сар болсны эцэст шийдэж өгсөн. Хүүг маань Москвад хорьж байгаа юм билээ. Эхнэр маань өнгөрсөн намар очиж уулзсан ч олигтой мэдээлэл авч чадаагүй. Зөвхөн эсэн мэнд байгааг нь шилний наана, цаанаас харж, хоёр үг сольчихоод ирсэн. Дахиж уулзаж чадаагүй, сураг тасраад байна.
-Хүү тань ээждээ ямар нэгэн зүйл хэлсэн болов уу. Та хүүгээ хэлмэгдсэн, хилс хэрэгт гүтгэж байна гэсэн бодолтой байгаа юу?
-Хүү ээждээ янз бүрийн зүйл хэлээгүй гэсэн. Гэхдээ хэлэх боломж ч байхгүй байсан юм билээ. Хараа хяналттай, хэлж, ярьж байгаа үг бүр нь бичигдэж байгаа болохоор юу ч хэлэх билээ дээ. Бид миний хүүг хэлмэгдүүлж, хилсээр хэрэг тохох гэж байна гэж хардаж байгаа. Миний хүүд тагнуул хийх ямар ч үндэслэл, боломж байхгүй. Хүү маань архи, тамхи хэрэглэдэггүй, гэрээсээ гарахгүй, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргээд, дуулах ёстой газартаа очиж дуулчихаад л явж байдаг. Бид огт итгэхгүй байна.
-Таны хүү хэдэн хүүхэдтэй вэ. Ар гэрийнхнийх нь нөхцөл байдал ямар байна вэ?
-Хүү маань гурван хүүхэдтэй аав хүн. Бага хүүхэд нь ой ч хүрээгүй нялх хоцорсон. Одоо 1.9 нас хүрсэн байгаа. Аавыгаа эзгүйдээ ханиад хүрээд, хатгаад аваад, бие нь муудаад байхаар нь бид хоёр аваад ирсэн. Манайд ирээд дөрвөн сар өнгөрч байгаа. Турж эцээд хэцүүхэн байдалтай болсон учраас бид аваад ирсэн. Хоёр том хүүхэд нь ээжтэйгээ байгаа. Сургууль, цэцэрлэгтээ яваад, аавыгаа нэхээд л байж байна. Том, жижиггүй л хүүгээ, аавыгаа санаж, бэтгэрч байна. Хүүгийн минь хамаг эд хөрөнгө эзэнгүйрсэн. Унадаг машин нь Монгол дугаартай учраас хөдөлгөж болохгүй гэх мэтээр эзгүйрч байна даа.

-Шүүх хурал гэж болсон уу?
-Тийм зүйл болоогүй. Харин сүүлд бэр охиноос сонсоход шүүх хурал болж магадгүй гэсэн сураг дуулдана лээ. Гэхдээ бидэнд мэдэх нэг ч зүйл алга. Хүүгээ санасан хоёр хүн л дээлтэйгээ хатаж байна. Ямар хэрэгт буруутгагдаж, юу хийсэн болоод тагнуул болчихдог юм. Мэдэх зүйл үнэхээр алга. Хүүгийн минь сургийг гаргаад өгөөсэй л гэж та бүхнээс хүсэх байна.
| УВС АЙМГИЙН МАЛЧИН Н.ТЭГШЭЭ: ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР МОСКВАД ХОРИГДОЖ БАЙГАА ХҮҮТЭЙГЭЭ УУЛЗАХ ГЭЖ ОЧСОН Ч УТАСНЫ НААНА, ЦААНААС ЮУ Ч ЯРЬЖ ЧАДААГҮЙ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |