БНХАУ-ын Эрээн хотын ... хэмээх бааранд хоёр монгол охин муудалцаж, нэгнийхээ амийг онц хэрцгийгээр хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 15-ний шөнө хоёр монгол охин нэгнийхээ хоолойг хэрчиж, амийг нь хөнөөсөн байна. Тэд Эрээний бааранд биеэ үнэлдэг байсан байж болзошгүй гэх мэдээлэл бий. Эрээнд биеэ үнэлдэг эмэгтэйчүүдийн ихэнх нь 16-30 насныхан байдаг гэнэ. 30-с дээш насны эмэгтэйчүүдийг Эрээний баар, саун, массажны газар авдаггүй гэх. Харин 20 орчим насны охидыг бол тэд алддаггүй юм байна. “Ороод ирээч, сайн найз аа. Чи хэзээ энд ирэв ээ. Манайх хамгийн сайн гэр шүү. Мөнгийг чинь бэлэн өгнө өө. Дээшээ гараад амьдарч болно оо. Чиний үеийн найзууд чинь байгаа. Чамайг согтуу хүнд өгч явуулахгүй” зэргээр хоргоож, ажилд авахын хүслэн болдог гэх.
Эрээнд биеэ үнэлж байгаад бусдад хорлогдон амиа алдсан байж болзошгүй энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн мэргэжилтнээс тодруулахад “Монгол Улсын иргэд гадаад улсад гэмт хэрэг үйлдсэн бол тухайн улсын хуулийн хүрээнд ял шийтгэл эдэлдэг байна. Тиймээс манай улсын цагдаагийн байгууллагад дээрх онц ноцтой гэмт хэрэг ямар ч хамааралгүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, манайд Эрээн хотод болсон гэмт хэргийн талаарх мэдээлэл ирээгүй гэсэн үг” гэлээ.
(7).jpg)
Харин Гадаад харилцааны яамны мэргэжилтнээс дээрх хэргийн талаар тодруулахад “Энэ сарын 15-ний шөнө Эрээний бааранд ажиллаж байсан монгол охид нэгнийхээ хоолойг хэрчиж, амийг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан нь үнэн. Гадаад харилцааны яам, Эрээн дэх консулын газар хохирогчийн ар гэрийнхэнд шаардлагатай дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. Энэ нь хувь хүний нууцтай холбоотой гэмт хэрэг учир ар гэрийнхнийх нь хүсэлтийн дагуу олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа. Холбогдох байгууллагаас хуулийн тусламж үзүүлж, хуульч, өмгөөлөгчтэй холбож өгөх, Эрээн хот руу зорчих зэрэг шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа” гэсэн юм.
.jpg)
Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын Эрээн хотод биеэ үнэлж байгаа охидын тоо нэмэгдсээр байгаа. Гаднын улсад биеэ үнэлж байгаад амиа алдах эрсдэл үүсдэг байна. Эрээнд биеэ үнэлдэг буюу хяналтад байдаг 650-700 охин бий. Тэд биеэ үнэлэх газар очих болгондоо ойр хавийн найз, танил, хамаатнуудаа дагуулж очдог байна. Шинэ охидыг ирэнгүүт нь гадаад паспортыг нь хурааж аваад зуучилдаг хүндээ өгчихнө. Мөнгө зээлж, өрөнд орсон, гадаад паспортгүй болсон хүмүүс буцах аргагүй болдог. Эхний ганц, хоёр удаа эсэргүүцнэ. Сүүлдээ их мөнгө олоод ирэхээрээ ажилдаа гаршина, зарим нь ч хийхээс аргагүй байдалд ордог байх. Ингэж л биеэ үнэлэх зам руу орж байгаа юм. Хууль хяналтын байгууллагынхан биеэ үнэлж байгаа охидыг хөөж гаргаад, хар тамга дараад ч нэмэргүй. Хоёр жилийн дараа эргээд ороод ирнэ. Бүүр Монголд очоод зуучлагч болж, охидыг Эрээн рүү явуулдаг сүлжээ байгуулчихсан байдаг гэсэн. Хамаатны эгч, дүүсийн хүүхдүүд л удам судраараа биеэ үнэлж байгааг харах эмгэнэлтэй байдаг даа. Энд байгаа охид амар хялбар аргаар мөнгө олохыг хүсэгчид. Ар гэр нь хөөцөлдөх боломжгүй, мөнгө төгрөгний боломж муутай эмэгтэйчүүд хүний эрхэнд ороод биеэ үнэлэгч болчихсон байдаг.
Харин биеэ үнэлж байгаад баригдвал Монголын хуулиар шийтгүүлж, Зөрчлийн хэргээр 100-300 мянган төгрөгөөр торгуулдаг аж. Үүнээс өөр шийтгэл байхгүй учраас биеэ үнэлэлт даамжирсаар, газар авсаар байна.
| ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |