Одоогоос 13 жилийн өмнө УИХ-ын гишүүн асан Б.Эрдэнэбатын гэрийн үйлчлэгч Террил Атиенза гэх Филлипин эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед Шүүх шинжилгээний байгууллагаас түүний үхлийн шалтгааныг “Үл мэдэх хүчтэй зүйлд хордсон байна” гэх дүгнэлт гаргаж, 2011 оны арванхоёрдугаар сарын 9-нд цогцсыг нь ар гэрийнхэн рүү нь явуулсан байдаг. Харин Филлипин Улсын Шүүх шинжилгээний байгууллагынхан түүний цогцост дахин шинжилгээ хийж, “Зүрх судасны өвчин нь хүндэрч, зүрхээр нь хатгаснаас болж амиа алдсан байж болзошгүй” гэх дүгнэлт гаргаж байжээ. Гэхдээ цогцос шархадсан, түлэгдсэн байхаас гадна дотроос нь даавууны өөдөс гарч ирсэн гэх мэдээлэл гарч, хэсэг шуугиан тарьж байгаад өнгөрсөн. Харин түүний ар гэрийнхэн өөр ямар шалтгаанаар амиа алдсан нь тодорхойгүй энэ хэрэг дарагдсан байдаг. Харин Террил Атиензагийн ар гэрийнхэн түүний үхлийн шалтгааныг тодорхой болгож чадалгүй өнөөдрийг хүрсэн байдаг. Саяхан сэтгүүлч Б.Будрагчаа дээрх сэдвийн хүрээнд талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзаж, “Боолчлогч” гэх нэвтрүүлэг бэлтгээд ирсэн. Нэвтрүүлгийн үр дүнд талийгаач эмэгтэйн нөхөр, хоёр охиныг нь Монголд авчирсан. Талийгаачийн ар гэрийнхэн хэргийг дахин сэргээж, нотлох баримттай танилцах хүсэлтээ хуулийн байгууллагад өгчихөөд байгаа. Хэрвээ амиа алдсан үйлчлэгч Террил Атиензагийн хэргийг сэргээвэл гэрчүүдээс мэдүүлэг авч, нотлох баримт цуглуулж эхлэх ажил хуулийн байгууллагынханд үүснэ гэсэн үг.

13 жилийн өмнө амиа алдсан Террил Атиензагийн хэргийг сэргээх шийдвэр гарах юм бол нэгдүгээрт, хэрэг бүртгэлийн хэрэг нээж, ажлын хэсэг гаргана. Ажлын хэсэгт Улсын мөрдөн байцаагч, Эрүүгийн цагдаа, прокурорын бие бүрэлдэхүүн хамтарч ажиллана. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл Тагнуулын байгууллагын мөрдөгч ажлын хэсэг орж, энэхүү хэргийг прокурор ахална. Олон жилийн өмнөх хэрэг учир хэргийн газрын үзлэг, цогцост хийх шинжилгээ гэх мэт анхан шатны үзлэг хийж, мөрдөн шалгах ажиллагааг явуулах боломжгүй. Харин энэ хэргийг дахин шалгах шинээр томилогдсон ажлын хэсгийнхэн тухайн үед хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч, Шүүх шинжилгээний хүрээлэнгийн ажилтнууд, задлан шинжилгээ хийсэн эмч нарыг эхнээс нь авхуулаад бүгдийг нь шалгана. Ингэхдээ тэдний дансанд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат болон түүний хамаарал бүхий хүмүүсээс их хэмжээний мөнгө орж уу, үгүй юү гэдгийг хамгийн түрүүнд шалгах ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн үед энэхүү хэргийг шалгаж байсан болон гар бие оролцож байсан мэргэжлийн хүмүүс шинээр байр, машин авч, хөрөнгө орлого нь нэмэгдэж, амьдралынх нь чадамж дээшилсэн эсэхийг шалгана гэсэн үг. Хэрвээ амьдралынх нь чадамж огцом дээшилж, хөрөнгө орлого нь нэмэгдсэн бол эх үүсвэрийг нь тодорхойлох аж. Хоёрдугаарт, энэ хэрэгтэй холбоотой гэрчүүдийг шалгаж, нотлох баримтуудыг цуглуулах ажил эхэлнэ. 2-3 гэрчийн тодорхой баримт, нотолгоо болон тухайн үед хэргийг шалгаж байсан хүмүүс авлига авсан нь тогтоогдох юм бол дээрх хэргийн үнэн учир шалтгаан илэрнэ. Өөрөөр дээрх хэрэг илрэх ямар ч нөхцөлгүй.

Энэ хэргийг дахин сэргээвэл “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат болон түүний гэр бүлийнхэн, тэдний жолооч гээд гэрч болох бүх хүнийг хуулийн байгууллагаас дуудна. Б.Эрдэнэбатынх Э.Жаргалан, Э.Тэмүүжин, Э.Тэмүүлэн гэсэн гурван хүүтэй. Түүний том хүү Э.Жаргалан гадаадад мэргэжил эзэмшсэн боловсролтой нэгэн хэдий ч багаасаа аавынхаа чихийг халууцуулж явжээ. Гэвч хэн нь ч хуулийн өмнө хариуцлага хүлээж байгаагүй гэдэг.
Б.Эрдэнэбатын эхнэр Д.Сэргэлэн нь гэрийн үйлчлэгчтэйгээ ёс бусаар харилцдаг, гар утас болон нөүтбүүкийг нь хураан авч, таван сар гэрийнхэнтэй нь яриулаагүй. Мөн үйлчлэгчийнхээ цалин хөлсийг өгөлгүй боолчилдог, сэтгэл санааны дарамт учруулдаг байсан байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Тэрбээр одоо Австри Улсад Монгол Улсаас суугаа өргөмжит консулаар ажиллаж байна.

| “ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТЫН ГЭРТ АМИА АЛДСАН ҮЙЛЧЛЭГЧ ТЕРРИЛ АТИЕНЗАГИЙН ХЭРГИЙГ СЭРГЭЭВЭЛ ГЭРЧҮҮДЭЭС МЭДҮҮЛЭГ АВЧ, НОТЛОХ БАРИМТ ХАЙЖ ЭХЭЛНЭ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |