Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт авто худалдааны төвийн зориулалтаар баригдаж байсан дөрвөн давхар барилгад их хэмжээний гал гарч, Онцгой байдлын алба хаагчид галыг бүрэн унтраасан билээ. Гал гарах үед тус барилгын дээвэр дээр ажиллаж байсан дөрвөн хүнийг нэгэн жолооч машиныхаа өргөгчийг сунган аварч буй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Галаас дөрвөн хүний амь аварсан жолооч О.Алтанхуягтай ярилцлаа.
-Галаас дөрвөн хүний амь аварсан танд баяр хүргэе. Шатаж буй барилгын дээвэр дээр дөрвөн хүн байсныг нь та яаж мэдсэн юм бэ?
-Барилга шатаж буйг мэдсэн даруйдаа машинаа галаас холдуулахаар хөдлөөд барилгын баруун талд зогсож байсан юм. Гэтэл барилга дээр ажиллаж байсан бололтой эрэгтэй, эмэгтэй хоёр “Ах аа дээвэр дээр дөрвөн хүн байна. Та буулгаад өгөөч” гээд гүйж ирсэн. Машин асаалттай байсныг ч хэлэх үү би хамаг хурднаараа яарч, сандараад шатаж буй барилга руу дөхөж очоод өргөгчнийхөө сагсыг дэлгээд тэднийг галаас амжиж аварсан. Өргөгчнийхөө хөлийг дэлгэж байтал дүрэлзсэн их гал дундаас тэр дөрөв “Ах аа авраарай” гэж хашхиралдаад, ээлжлэн хөлөө унжуулаад байсан. Тэднийг холоос харсан хүмүүс шатаж буй барилгын дээврээс бууж чадахгүй үсрэх гэж байна гэж бодсон юм шиг байна лээ. Тэд намайг аврах гэж байгааг мэдчихээд буух гэж яарч байсан нь тэр. Дээвэр дээр хүмүүс байгааг мэдчихээд надад дээр ирж хэлсэн тэр хоёр залууд бас баярлах хэрэгтэй.

-Та тэр дөрвийг таньдаг байсан уу. Тэдний бие, сэтгэл санааны байдал ямар байсан бэ?
-Би тэднийг огт танихгүй. Ямар царай зүстэй хүмүүс байсныг нь ч санахгүй байна. Дээврээс буулгасан даруйд тэд яваад өгцгөөсөн байсан. Нэг нь ч надтай уулзаагүй. Сэтгэл санаа нь хямарч, айж, сандарсандаа “баярлалаа” гэдгээ ч хэлж амжаагүй явцгаасан байх. Түүнийг нь би сайн ойлгож байна. Бас тэр хавьд зөндөө хүн цуглачихсан байсан. Хожим тэдэнтэй уулзалдах байх л гэж бодож байна.
-Гал юунаас болж гарсан юм бол. Онцгой байдлын аврагчдыг ирэхэд та байсан уу?
-Гал юунаас болж гарсаныг тэнд байсан хүмүүсийн хэн нь ч мэдээгүй. Дээвэр дээр байсан дөрвөн хүнийг буулгаад удаагүй байтал гал улам нэмэгдсэн. Тэр үед Онцгой байдлын албаныхан ирж, гал унтраах ажиллагаагаа эхлүүлсэн. Тэднийг ирээд удаагүй байтал Онцгой байдлын хоёр машин нэмэгдэж ирсэн. Тэднийг ирсэний дараахан бид удалгүй тэндээс явцгаасан. Дахиж тийшээ очоогүй.
-Та тэр барилга дээр хэр удаан ажилласан бэ. Тухайн өдөр ажлын цаг эхлээд удаагүй байхад нь гал гарсан уу?
-Би тэр барилга дээр намар хэд хоног ажиллаж байсан юм. Харин сая хоёр өдөр л ажилласан. Тухайн өдөр гал гарахаас өмнөхөн барилгын ажилчдыг хоёр давхраас буулгачихаад машиндаа сууж байтал барилга шатаж, шил, тол хагарах чимээ сонсогдож эхэлсэн. Ажлын цаг эхлээд ер нь удаагүй байсан шүү. Барилгын дээвэр дээр олон хүн байгаагүй тулдаа хүн эрсдээгүй байх.
-Таныг дөрвөн хүн аварсанд тантай хамт байсан хүмүүс болон гэр бүлийнхэн нь маш их бахархсан байх. Тэд танд юу гэж хэлсэн бэ?
-Өргөгчнийхөө ачаар дөрвөн хүнийг галаас аварсандаа баяртай байгаа. Манай гэрийнхэн “Чи тэнд байгаагүй бол тэр дөрвөн хүн бэртэж, гэмтээд зогсохгүй амиа алдах байсныг нь хэн ч үгүйсгэхгүй шүү дээ. Тийм болохоор чи их буянтай ажил хийжээ” гээд надаас илүү баярлаж байна лээ. Ойр дотнын хүмүүс тэгж хэлэхээр буянтай сайхан ажил хийсэн гэдгээ улам бүр мэдрэх шиг болох юм. Хүний алтан амь аварна гэдэг сайхан л байдаг юм байна. Ажиллаж байсан газарт минь гал гараад сэтгэл санаа хямарсан ч гэлээ дөрвөн хүний амь аварсан гэж бодохоор жаахан ч гэсэн сэтгэл уужраад байгаа.
-Та өмнө нь хүний амь аварч байсан уу?
-Би өмнө нь хүний амь аварч байгаагүй. Олон жил жолооч хийсний буянаар сая л дөрвөн хүн аварлаа. Би өмнө нь хэн нэгнийг болон Онцгой байдлын аврагчдыг ямар нэгэн аюулаас хүн аварсан тухай сонсоод өөрийн эрхгүй баярладаг байсан. Харин өөрийгөө хүн аварна, аварч чадна гэж бодож байгаагүй. Хамгийн гол нь тэр дөрвөн залууг гэр бүлийнхэнтэйгээ, үр хүүхдүүдтэйгээ элэг бүтэн үлдсэнд нь л баярлаж сууна.

| ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |