Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны эрх бүхий хоёр албан тушаалтан бусдаас 10 сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригджээ. Тэд дархан цаазат ууланд газар олгохоор тохиролцож, авлига авах гэж байсан бөгөөд АТГ-ын ажилтнууд энэ хэргийг илрүүлэн, хэрэгт холбогдогчдыг саатуулж, хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн байна.
Тэгвэл тус хоёр албан тушаалтанд авлига өгсөн хүн нь УИХ-ын гишүүн, ТЭСО корпорацийн ерөнхийлөгч О.Цогтгэрэлийн авга дүү гэнэ. Тодруулбал, О.Цогтгэрэл гишүүний ах О.Сайнжаргалын хүү С.Эрдэнэбаяр гэх хүн юм байна. Тэрбээр Богдхан ууланд газартай болохын тулд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтан Оюут, Монголжин хэмээх хоёр хүнд авлига өгөх гэж байгаад ийн үйлдэл дээрээ баригдсан аж. Тэднийг одоогийн байдлаар сатуулаад буй бөгөөд энэ 10 сая төгрөгийг ТЭСО корпорацийн нягтлангаас авсан гэх баримт байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, Богдхан ууланд газар авах гэсэн нь ТЭСО корпорацитай хамааралтай болох нь үүгээр нотлогдож байгаа гэнэ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтан Оюутын ах дүү, танил тал нь цагдаа, прокурорын байгууллагад ажилладаг тул цагдан хориход багагүй хүндрэл учирч, хэл ам гарсан аж. Мөн тэрбээр УИХ-ын гишүүн Ж. Мөнхбатын ангийн хүүхэд гэх мэдээлэл байна.
| ТЭСО корпораци авлигын хэрэгт холбогдож, АТГ гурван хүнийг цагдан хорьжээ |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |