Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Сансар гарден” цэцэрлэгийн багш Ц хоёр настай хүүхдүүдийг ширээ, сандалтай нь скочоор хүлдэг байсан бичлэг энэ сарын 11-нд ил болсон. Тухайн багшид ёс зүйн ямар хариуцлага тооцсон талаар тус цэцэрлэгийн эрхлэгчээс тодруулахад “Би төрөөд удаагүй, амралтаа авчихсан байгаа. Тухайн үед юу болсон талаар тодорхой мэдээлэлгүй байна. Ямартай ч хүүхдүүдийг сандал, ширээтэй нь хүлдэг байсан гэх багшийн бичлэг олон нийтэд ил болсноор манай цэцэрлэгийн үйл ажиллагааг хаасан. Мөн тухайн багшийг хуулийн байгууллагаас болон боловсролын хяналтын байгууллагын улсын байцаагч нар болон бусад холбогдох байгууллагууд хэргийг нь шалгаж байгаа. Тиймээс шалгалтын ажиллагаа дууссны дараа тухайн багшид хуулийн дагуу ёс зүйн хариулцлага тооцох байх” гэсэн юм.

Хоёр настай хүүхдүүдийг сандал, ширээтэй нь скочоор хүлж, өдөржин хөдөлгөөнгүй суулгадаг байсан багшийн бичлэг олон нийтэд ил болсон. Бичлэг задарсны дараа Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Үе үе хувийн цэцэрэлгүүдийн багшийн ёс зүйгүй байдал, хүүхэдтэй хүнлэг бус харилцах, зодох гэх мэт үйлдлүүдийг эцэг эхчүүдийн зүгээс сошиал орчинд нийтлэх боллоо. Хамгийн сүүлийн жишээ гэхэд “Сансар гарден” хувийн цэцэрлэгийн багш хүүхдийг сандалтай нь өдөржин скочоор хүлж зовоож, тарчлааж буй бичлэг цацагдсан. Энэхүү зөрчлийг шалгахад: “ХУД-ийн 23 дугаар хороо, Арцатын ам, Агарта хотхоны 1421 дүгээр байранд үйл ажиллагаа явуулж байгаа “Сансар гарден” цэцэрлэгт хэвлэл, мэдээлэл, олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллийн дагуу хяналт шалгалт хийхэд цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулаагүй гадна хаалганы шил хагарсан цоожтой байсан. Тус байгууллагын эрхлэгч нь жирэмсний амралттай, цэцэрлэг хоёр бүлэгтэй, нийт 35 хүүхэдтэй. Бүлгийн багш нэг, туслах багш нэг мөн нэг тогоочтой үйл ажиллагаа явуулж байна. Тус бичлэг арваннэгдүгээр сарын 11-нд эцэг эхийн группэд тухайн өдрийн хоолны мэдээллийг зургаар оруулах үед хүүхдийг скочоор ороосон байсан нь харагдаж, эцэг эх камер шүүж ХУД-ийн цагдаад мэдэгдсэн. Цагдаагийн байгууллага бичлэгийг хураан авч, багшийг шалгаж байна. Мөн тус цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна” гэж Боловсролын хяналтын улсын байцаагч мэдээлэл өглөө. Шалгалтын ажиллагаа дуусаж, цагдаагийн байгууллагаас тухайн багшид хариуцлага хүлээлгэнэ. Мөн цэцэрлэгийн үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авна. Би ч өөрөө цэцэрлэгийн насны бяцхан охинтой. Ийм ёс бус зүйлтэй эвлэрч болохгүй. Хуулийн дагуу хариуцлага хүлээтэл нь анхаарал хандуулах болно” гэжээ.
| “САНСАР ГАРДЕН” ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ: ХОЁР НАСТАЙ ХҮҮХДИЙГ САНДАЛТАЙ НЬ СКОЧООР ОРООСОН БАГШИЙГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААС ШАЛГАЖ, ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХААСАН |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |