Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн нутаг Илүүрийн гол хэмээх газарт самар түүхээр явсан 35 настай эрэгтэй Д сураггүй алга болжээ. Тодруулбал, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 284 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т самар түүхээр явсан гурван иргэн буцах замдаа автомашин нь шаварт суусан үед хамт явсан 35 настай эрэгтэй Д сураггүй алга болсон тухай дуудлага энэ сарын 24-ний 18:45 цагт бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Д-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж, зургаа дахь өдрөө цогцсыг олжээ.
Эрлийн ажиллагааг хэрхэн үргэлжлүүлж, цогцсыг олсон талаар Жаргалант багийн даргаас тодрууллаа. Тэрбээр “Анх 13 хүн “ЗИЛ-130” автомашинтай самарт явсан юм билээ. Самрын ченж гэх гурав нь 10 хүнээ модонд үлдээчихээд буцаж явахдаа шаварт суусан гэсэн. Тэднийг машинаа шавраас гаргах гээд янз бүрийн аргаар үзэж байхад нь 35 настай эрэгтэй Д нь алга болчихсон юм билээ. Тэгээд энэ сарын 24-ний 18:45 цагт аймгийн Онцгой байдлын газарт модонд хүн сураггүй болсон гэх мэдээлэл бүртгэгдсэнээр онцгой, цагдаагийнхан болон ар гэрийнхэн нь эрлийн ажиллагааг эхлүүлсэн. Эрлийн ажиллагаа зургаан өдөр үргэлжилсэний эцэст өнөөдөр цогцсыг олсон” гэсэн юм.
Харин өөр эх сурвалжийн мэдээллээр “Талийгаач архины хамааралтай болчихсон байсан учир хүмүүсийг машинаа шавраас гаргах хооронд нь алга болчихсон байсан гэсэн. Тэгэхээр тухайн үедээ согтууруулах ундаа уучихсан явсан байх. Эрлийн багийнхан цогцсыг олж, задлан шинжилгээ хийлгэхээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн рүү хүргүүлсэн” гэв.
| САМАР ТҮҮХЭЭР ЯВААД СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ЭРЭГТЭЙН ЦОГЦСЫГ ЗУРГААН ХОНОГИЙН ДАРАА МӨНГӨНМОРЬТ СУМААС ОЛЖ, ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭНД ОРУУЛЖЭЭ |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |